Газрын тосны салбарт монгол нэртэй хятад эзэнтэй компаниуд олширчээ

2019-03-14 159

Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлье сэдвийн хүрээнд салбарынхан хийгээд хэвлэл мэдээллийнхэн дуу хоолойгоо нэгтгэж эхлээд байгааг бид өнгөрсөн удаад мэдээлж байсан. Учир нь газрын тосны олборлолт хийгдэж буй 19, 21-р талбайд хятадын хөрөнгө оруулалттай компаниуд олноор ороод ирчихсэн, мөн ажлын байр, туслан гүйцэтгэгч шалгаруулах мэдээлэл хаагдмал, Монгол талаас ямар хяналттай ажилдаг нь ч тодорхойгүй байсаар өдийг хүрсэн. Тиймээс мэргэжлийн хүмүүс хийгээд газрын тосны салбарынхан нэгдэж энэ салбарт үйл ажиллагаа явуулж болохуйц монгол компаниудыг нэмэгдүүлье, мэргэжлийн боловсон хүчнүүдийг ажлын байраар хангахад бодлогын хүрээнд дэмжиж өгөе гэж уриалсаар байгаа юм.

Тухайлбал, Дорнод аймгийн Матад суманд яг газрын тосны чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловсон хүчнүүд байдаг ч өдийг болтол ажлын байраар хангагддаггүй. Ажилд орлоо ч мэргэжлийн хүрээнд өсч дэвждэггүй, яг мэргэжлийн ажлаа хийж чаддаггүй, хар бор туслах ажлуудад дайчлагддаг зэрэг асуудлууд тулгарч байгаа юм. Мөн туслан гүйцэтгэгчээр хэдхэн монгол компаниуд ажилладаг. Тэдгээрийг дээрээс нь хавчиж дарамталдаг, төр засгаас бодлогын хүрээнд огт дэмжиж өгдөггүй өдийг хүрчээ. Нөгөөтэйгүүр газрын тосны салбарт туслан гүйцэтгэгч хийж байгаа монгол тодотголтой компаниудаас цаанаа хятад эзэнтэй компаниуд ч цөөнгүй байдаг талаар салбарынхан нь онцолж байна.  Өөрөөр хэлбэл, монгол хүний нэр дээр хятад иргэн компани байгуулаад хятадаасаа хэдэн тээврийн хэрэгсэл оруулж ирээд туслан гүйцэтгэгчээр ажилладаг тохиолдол бишгүй байдгийг энд дурьдах нь зүйтэй биз ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЗӨВ ТУСГАЛ: Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга

Стейси Шиффердикер “Эерэг Хүмүүжил” мөн Доктор Катрин Керсигийн “Эерэг Сахилгажуулах 101 аргачл

2019-05-20

МҮИС “УЛААНБААТАР МАРАФОН 2019”-д 1000 ОЮУТНАА НЭГДҮҮЛЖЭЭ

"МҮИС брэндээр оюунаа гоёцгооё” уриатай МҮИС энэ Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2019”-

2019-05-18

Экспресс чиглэлийн автобус ирэх даваа гаригаас иргэдэд үйлчилж эхэлнэ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, автобусны эргэлтийг богино б

2019-05-17