Фэйсбүүк компанид үүссэн доголдлоос болж хоёр удирдах албан тушаалтныг халав

access_time 2019-03-15

Өчигдөр /2019.03.14/ дэлхийн томоохон сүлжээ фэйсбүүк арав гаруй цагийн хугацаанд доголдож, хэвийн ажиллагаанд шилжээд байна. Өмнө нь хамгийн уртдаа 45 минутын доголдол үүсч байсан тус компани энэ удаагийн саатал юунаас болсон талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Тэд серверийн тохируулгыг өөрчилснөөс ийн доголдол гарсан гэх товч тайлбарыг өгсөн бөгөөд одоогийн байдлаар Фэйсбүүк компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан захирал Крис Кохс, “WhatsApp” сүлжээний захиралд Крис Даниелс нарыг ажлаас халсан тухай мэдээлжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060, 9191-3618