Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг дөрөвдүгээр сарын 25-наас хаан түр замаар зорчуулна

access_time 2019-03-15

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019 онд хийгдэх авто замын ажлын талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Зам тээврийн яамнаас “Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын бэлтгэлийг хангах, газар чөлөөлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт”-ын талаар сонсгол хийсэн юм. Сонсголд тус яамны газар, хэлтсийн удирдлагууд, аймаг нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.

Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг дөрөвдүгээр сарын 25-наас хаан түр замаар зорчуулна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан  “2019 онд таван аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд нийтдээ 123 төсөл арга хэмжээний 2559.7 км авто замын бүтээн байгуулалт болон их засварын ажлыг хийнэ. Мөн 23 байршилд 1719.3 метр урт төмөр бетон гүүр, хоолойн байгууламж, их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.  Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөхөөр Засгийн газраас хуралдаанаар шийдвэрлэсэн.  Үүний дагуу одоо ашиглаж байгаа хоёр эгнээ замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр  шинээр барих хоёр эгнээ авто замын Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр болж, бэлтгэл ажил хийж зээлийн хэлэлцээрүүд явагдаж байна.

Энэхүү авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл авто замыг түр хааж, авто замын дагуух Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг одоо ашиглаж байгаа авто замын дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр зам гарган ашиглахаар шийдвэрлэлээ. Мөн хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн- Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр болсон” гэв.

Дархан Улаанбаатар чиглэлийн замыг хааж байгаатай холбоотой түр зам гаргаж, том оврын ачаа тээвэр болон төмөр замын нэмэлт аяллуудыг гаргах юм байна. 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060, 9191-3618