Нобелийн энх тайвны шагналд 16 настай охин нэр дэвшлээ

2019-03-15 233

Шведийн байгаль хамгааллын төлөө тэмцэгч 16 настай Грета Тунберг Нобелын энх тайвны шагналд нэр дэвшжээ. Өсвөр насныхныг дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг уриалсан кампанит ажлаараа олонд танигдсан Грета Тунберг дэлхийн олон зуун сургуулиудад зочилж хэдэн зуун мянган хүүхдүүдийг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалсан юм. Грета Тунбергийг Time сэтгүүлээс 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр насны хүүхдээр тодруулж байлаа.

Грета Тунберг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтын үеэр үг хэлэхдээ “хууль тогтоогчид болон Засгийн газруудыг цаг уурын өөрчлөлтын асуудалд хойрго хандаж байна” гэж шүүмжилжээ. Тэрээр  “The Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  “Би өөрчлөлтийн дөнгөж эхлэлийг л харж байна. Миний бодлоор залуу үе хамгийн түрүүнд сэтгэхүйгээ өөрчлөн ирээдүйнхээ төлөө тэмцэх болно” гэжээ.

Гретагийн өрнүүлсэн хөдөлгөөнүүдийн нэг #FridaysForFuture хөдөлгөөн нь энэ баасан гаригт буюу гуравдугаар сарын 15-нд болно. Энэ өдөр Гретаг үзэл бодлоороо дэмжиж, түүнтэй нэгдэж буйгаа илэрхийлэх хэдэн зуун мянган хүүхдүүд хичээл хаялт хийж нэгэн зэрэг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд уриалсан жагсаал хийх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ватиканы нууц архиваас Монголын түүхтэй холбоотой захидлууд хүлээн авлаа

Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай хари

2019-05-20

Америкийн хамгийн баян хар арьст эр энэ оны бүх төгсөгчдийг өргүй болгожээ

Өглөгч зангаараа алдартай тэрбумтан Роберт Смит өчигдөр Жоржиа мужийн Атланта хотын нэгэн колле

2019-05-20

Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж дээд цэгтээ хүрчээ

АНУ-ын цаг уур судлаач Эрик Холтхаус дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агу

2019-05-14