fbpx

Мянган захирлын чуулган болно.

2019-03-18 238

“Growth Summit – Улаанбаатар 2019” 1000 захирлын чуулган Монгол улсад анх удаа 4-р сарын 4-нд зохион байгуулагдах гэж байна.

Зохион байгуулагчдын урилга, танилцуулгыг танилцуулж байна.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд дэлхий даяар байгууллагууд хэрхэн $10 сая, $100 сая, $1 тэрбум болон түүнээс том хэмжээний болтлоо 10х, 100x дахин өргөжиж буйг тодорхойлсон өсөлтийн менежментийн систем бий болжээ. Бидний зорилго бол энэ мэдлэгийг хуваалцаж хамтдаа өсөн дэвжих юм.

Оролцох ач холбогдол: 
Бизнес/байгууллагаа томруулахад ашиглах бодит арга барил, систем, мэдлэгтэй болно
Адилхан зовлон жаргалыг туулж буй ижил түвшний удирдлагуудтай танилцаж, “networking” хийх боломжтой 
Дэлхийн томоохон шинэлэг чиг хандлагуудтай хөл нийлүүлэн алхаж технологи, инновацийг байгууллагадаа нэвтрүүлж болох жишээ, санааг олж авах

Авах үр өгөөж: 
Бид улс төр, эдийн засгийн ерөнхий зүйлс ярихгүй. Зөвхөн дэлхийн жишиг менежментийн арга барил болон бодит жишээнүүд л хуваалцана. Байгууллагаа сайжруулах чиглэлээрээ бусад удирдлагуудтай уулзаж, танилцах онцгой боломж олдоно (жишээ нь: байгууллагынхаа гүйцэтгэл эсхүл бэлэн мөнгөний менежментийг сайжруулах хүсэлттэй байгаа бол бусад адилхан гүйцэтгэл эсхүл бэлэн мөнгөний менежментээ сайжруулах хүсэлттэй байгаа удирдлагуудтай уулзан танилцаж, санал бодлоо хуваалцан, цаашдаа ч холбоотой байж хамтдаа мэдлэг туршлагаа хуваалцан, хамтдаа өсөж дэвших боломж олдоно).

Оролцогчид: 
Байгууллагын үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, хөрөнгө оруулагчид, манлайлагчид, бүх салбарын удирдлагууд

Илтгэгчид:
“Growth Summit Ulaanbaatar 2019” арга хэмжээнд олон илтгэлүүд байгууллагадаа хэрэгжүүлж болох бодит, хэрэгтэй мэдлэг ихтэй байх бөгөөд хурдтай явах болно. 10-15 илтгэлүүд болон үндсэн 2 илтгэл тавигдана.

–> Verne Harnish/Верн Харниш, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг илтгэгч ба шилдэг борлуулалттай гурван номын зохиогч, 58 оронд 13,000 гарааны бизнесийн үүсгэн байгуулагчдын хамруулсан “Entrepreneurs Organization”-ий үүсгэн байгуулагч, “Аваргуудыг төрүүлэх нь” нэртэй гүйцэтгэх захирлуудад зориулсан дээд зэрэглэлийн хөтөлбөрийн 15 жил даргалсан, 6 тивд 210 удирдлагын түвшний сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг түнштэй “Gazelles” байгууллагын үүсгэн байгуулагч

–> Nirit Harel/Нирит Харел, Израиль улс дахь гарааны бизнесийн эко системд 20 гаруй жил ажилласан, инноваци, эмэгтэйчүүдийн гарааны бизнес эрхлэх, манлайллын зорилго зэрэг сэдвээр илтгэгч, бөгөөд компанийн тэлэлт, нээлттэй хувьцаа арилжаалах, бизнес худалдан авах зэрэгт туршлагатай (жишээлбэл, хожим 5 тэрбум ам.доллар үнэлгээнд хүрсэн MRV Communications компани). Маркетинг ба менежментийн арвин туршлагатай

–> Nick Edwards/Ник Эдвардс, өөрийн хөрөнгө оруулалтын санг 1 сая ам.доллараас 10 тэрбум ам.доллар хүртэл өсгөсөн; Софтбанк мэтийн байгууллага хэрхэн өнөөдөр дэлхийд тэргүүлэх технологийн компани хүртэл тэлэхэд хөрөнгийн биржийг хэрхэн ашигласан талаар илтгэл тавина

–> Armando Torres/Армандо Торес, Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал
–> Амартүвшин Ханибал, Хас банкны ерөнхийлөгч 
–> Л.Гантөмөр, М Си Эс Холдингийн гүйцэтгэх захирал
–> Д.Энхбат, Датакомын үүсгэн байгуулагч
–> М.Халиунбат, MongoliD үүсгэн байгуулагч
–> Д.Одонтуяа, Петровис компанийн хүний нөөцийн захирал
–> Steve Potter/Стив Поттер, StarChase компанийн захирал
–> Б.Ууганбаяр, Интерактив компанийн гүйцэтгэх захирал
–> В.Баярсайхан, “Анд Глобал” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал

Арга хэмжээ:
Хэзээ: 2019 оны 4-р сарын 4; бүртгэл өглөө 8 цагт эхэлнэ.
Хаана: Corporate Convention Center
Хураамж: 300,000 Төгрөг
Эрт бүртгэлийн хөнгөлөлт: 3-р сарын 18-ныг дуустал 20% хөнгөлөлт 
(Хураамжид өдрийн хоол, кофены завсарлага, хүлээн авах арга хэмжээ ба 100,000 Төгрөгийн үнэ бүхий өөрийн бизнес/байгууллагаа өсгөх, тэлэхэд туслах хэрэгсэл/бэлэг багтсан).

Энэхүү арга хэмжээний давуу талыг бүрэн ашиглах, багийн хувьд адил түвшний ойлголттой байх мөн түүнчлэн сурсан зүйлээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд удирдлагын багаараа арга хэмжээнд оролцохыг бид зөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах ба/эсвэл бүртгүүлэх бол www.growthsummit.global линкээр зочлоорой.

2019 оноос эхлэн таны байгууллага асар хурдтайгаар өсч тэлэх ивээлийг өргөн дэвшүүлье!

“Growth Summit Ulaanbaatar 2019” хамт олон
Вэб: www.growthsummit.global
Фейсбүүк: fb.com/100xgrowth
Утас: 80977033, 89111046, 96112000

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг eservice.ulaanbaatar.mn Нийслэлийн үйлчилгээний порталаар онлайнаар захиалах боломжтой

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний

2019-07-08

“Голомт”-ын Баясгалаан! Гоё банкир л бай л даа!

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд Мо

2019-07-06

Хонг Конг дахь Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын Хонг Конг хотод суугаа Ерөнхий консул С

2019-07-03