“Smile street” шөнийн гудамжны төсөл танилцуулагдлаа.

2019-03-18 122

Монголд анх удаа хувийн хэвшил өөрийн менежментээр удирдан зохион байгуулах, жилийн 4 улиралд ажиллах давуу талтай “Smile Street” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа Мишээл групп танилцууллаа.

Мишээл групп ХХК өөрийн эзэмшлийн 126,000м2 талбай дээр 2021 он хүртэл “Smile Street”, “Мишээл хүүхдийн ертөнц”, “Мишээл шоппинг молл”, “Мишээл вэлнэс төв”, “Мишээл Экспо”, “Мишээл лайф стайл”, “Мишээл резиденс” зэрэг төслүүд үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Хамгийн түрүүнд буюу энэ намар ашиглалтад орох эхний төсөл нь энэхүү “Smile Street” төсөл юм байна.

Төсөл хэрэгжих талбайн дээврийг орчин үеийн дэвшилтэт технологиор дээвэрлэж, хойд болон урд хэсгийг шилэн фасадаар битүүлж, халуун, хүйтэн агааржуулалтын хоолойг байрлуулснаар өвөл нь дулаахан, зун нь сэрүүхэн байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн тус гудам руу орох хэсэгт лобби байрлах бөгөөд зүүн талд нь 450 хүний хувцасны шүүгээ /locker/ баруун талд нь эвэнт хийх талбайг төлөвлөжээ.


Smile Street гудамжны хувьд жилийн 4 улиралд УБ хотын иргэдэд үйлчлэх боломжтой бөгөөд Монголын томоохон 10-12 төрлийн ресторан, пабуудыг нэг эгнээнд төвлөрүүлснээр олон төрлийн хоолны сонголтыг санал болгоно. Мөн гудамд тусгай тоглолтын тайз дээр томоохон шоу арга хэмжээг тогтмол хийхээс гадна гудамжны баруун талд 2 төрлийн караоке, 1 амьд хөгжмийн клуб, 1 бовлинг төв, 1 Stand Up Comedy клуб зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа нэг гудамд төвлөрүүлэх төвөллөгөөтэй байгаа аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДУУЧИН ROKIT BAY-ИЙН “ОРИЛООН” ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ АЙЛГАСААР Л БАЙГ УУ?

Дуучин  Rokit Bay "Очир фильм"-"Гэрэлтэй цонх" студийн шинэ бүтээл тун удахгүй дэлгэцнээ айлгах

2019-04-25

Гамшгаас хамгаалах сургуулилалтад 420 гаруй мянган иргэн оролцжээ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж

2019-04-25

Галт тэрэгнээс буугаад сураггүй болсон иргэний цүнх голын эргээс олдов

Энэ сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн иргэн 61 настай, эрэгтэй Э сураггүй алга болжээ. Тодр

2019-04-24