Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нээгдлээ

2019-03-20 64

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээж байна.

Тус төвийн үйл ажиллагааг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ бие даан явуулах бөгөөд энэхүү төвөөр дамжуулан сайн дурын ажлын ач холбогдол, соёлыг залуучуудад түгээх, нийгмийн бүхий л салбарт ажиллах сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, хөгжүүлэх замаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийгмийн хөгжилд залуучуудын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар тус төвийн үйл ажиллагааг дэмжиж оффис болон хурлын танхимын түрээс, урсгал зардалгүйгээр ашиглах боломжийг нээж, сайн дурын ажил хийсэн залуучуудын ажилласан цагийг баталгаажуулах ажлыг зохион байгуулна.

Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нь сайн дурынхны санаачилга, оролцоотойгоор дараах ажлуудыг хийнэ.

  • Хүүхэд залуучууд, олон нийтийн хөгжил
  • Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалах (мөн амьтан, ургамлыг болон соёлын өвийг хамгаалах) үйл ажиллагаа
  • Нийгмийн эрүүл мэнд – аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
  • Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа
  • Ахмад настанд чиглэсэн нийгмийн халамжийн үйл ажиллагаа
  • Нийгмийн хамгаалал (Үүнд: зорилтот бүлэгт чиглэсэн тусламж үйлчилгээ)
  • Үе тэнгийн болон албан бус боловсрол олгох үйл ажиллагаа
  • Хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа
  • Хувь хүний бүтээлч чадавхыг хөгжүүлэх, иргэдийн санал санаачилгыг дэмжих үйл ажиллагаа
  • Хотын соёл – иргэдийн ухамсар, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа

Хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох, нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫНХНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр

Холбоо барих утасны дугаар: 70117085, 9812-5557

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДУУЧИН ROKIT BAY-ИЙН “ОРИЛООН” ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ АЙЛГАСААР Л БАЙГ УУ?

Дуучин  Rokit Bay "Очир фильм"-"Гэрэлтэй цонх" студийн шинэ бүтээл тун удахгүй дэлгэцнээ айлгах

2019-04-25

Гамшгаас хамгаалах сургуулилалтад 420 гаруй мянган иргэн оролцжээ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж

2019-04-25

Галт тэрэгнээс буугаад сураггүй болсон иргэний цүнх голын эргээс олдов

Энэ сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн иргэн 61 настай, эрэгтэй Э сураггүй алга болжээ. Тодр

2019-04-24