Монгол улсын аз жаргалын индекс өсчээ.

2019-03-22 133

Энэ жил 7дахь удаагаа гарч байгаа Дэлхийн аз жаргалын тайланд Монгол улс аз жаргалын индексээр өмнөх оныхоосоо 11 байр урагшлан, 83-рт жагсчээ.

Финланд тэргүүлж, Дани удаалж, Өмнөд судан сүүл мушгисан энэхүү судалгаанд 156 орныг хамруулж, аз жаргалын төвшинг 10 хүртэл оноогоор дүгнэсэнээс Монгол улс 5.285 оноо авсан байна.

Аз жаргалын индексийн дараах зургаан гол хүчин зүйлийг үндэслэн гаргадаг:

  • Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн
  • Амьдралын сонголт хийх эрх чөлөө
  • Нийгмийн халамж, үйлчилгээ
  • Эрүүл төрөлт, наслалт
  • Өгөөмөр байдал
  • Авлигын төвшин

Түүврийн судалгаанд оролцсон монголчуудын 42.3 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд буяны болон сайн үйлст мөнгөн хандив өгсөн, 35.5 хувь нь сайн дурын ажилд оролцсон гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН НЭЭЛТЭД 4400 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж б

2019-04-24

“Энэтхэгийн Их Сургууль”-ийн 2019 оны тэтгэлэг

Энэтхэг улсын Банглор их сургууль, SRM сургууль, Amjora компанитай 2017-2018 оны хооронд х

2019-04-19

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг дэмжиж буйгаа илэрхийллээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Йохо нарын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаа

2019-04-16