fbpx

Малчны гэрт эмч нар жирэмсэн эхэд хагалгааг амжилттай хийжээ

2019-04-19 402

Завхан аймгийн Тэлмэн сумын төвөөс 20 км зайнд орших малчны гэрт  эмч нар жирэмсэн эмэгтэйд хийсвэр хагалгаа буюу  кесерово энэ сарын 11-нд шөнийн 01.00 цагт  амжилттай хийжээ. Хагалгаанд орсон эмэгтэй нь 26 настай,  жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт  хам шинж оноштой, биеийн байдал нь маш хүнд байсан аж.

Тэлмэн сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй яаралтай хагалгаа хийснээр эх, хүүхдийн амь насыг аварч чаджээ.

Хагалгааны дараах эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр хоёр  хоногийн дотор эхийн биеийн байдал тогтворжжээ. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байна.

Хагалгааг  амжилттай хийсэн баг бүрэлдэхүүнийг алдаршуулъя.

Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих 
эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр,

-Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа 

-Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, 
-Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, 
-Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал
-Хагалгааны сувилагч Ч.Оюун 
-МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/
-Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/ 
-Жолооч Д.Баатарбилэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Малчны гэрт эмч нар жирэмсэн эхэд хагалгааг амжилттай хийжээ

Завхан аймгийн Тэлмэн сумын төвөөс 20 км зайнд орших малчны гэрт  эмч нар жирэмсэн эмэгтэйд хий

2019-04-19

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокуророос хаацайлж байгаа юу

  ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүг танхайрч хүн зодсон гэх мэдээлэл

2018-03-09

Цахилгаан халаагуур хэрэглэсэн иргэд бухимдаж байна

  Улаанбаатар хотын иргэдийн хамгийн том “дайсан" бол утаа. Хүйтний улирал ирмэгц заналх

2018-01-18