fbpx

МАН-ын Бага хурал хуралдана

2019-04-29 2483

МАН-ын Бага хурал өнөөдөр /2019.04.29/ хуралдаж, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэнэ. Тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Бага хурлаа товлосон бөгөөд энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох ёстой гэсэн байр суурьт нэгдсэн гэсэн мэдээлэл бий.

Хуулийн дагуу намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн намыг нөхөн сонгуульд оролцох эсэхийг ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 5-ны өдөр хариу мэдэгдэх ёстой юм.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Ардчилсан нам оролцоно гэдгээ өчигдөр ҮБХ-ны хурлаараа шийдвэрлэж, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл бий. Харин бусад намуудын хувьд одоогоор нөхөн сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй ч МАХН нь оролцоно гэдгээ удаа дараа илэрхийлж, намын дарга Н.Энхбаяр үе үе Хэнтий аймгийг зорих болсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хонг Конг дахь Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын Хонг Конг хотод суугаа Ерөнхий консул С

2019-07-03

Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахыг иргэдийн 63 хувь нь дэмжиж байна

"МЭК" хараат бус судалгааны байгууллага нийгэм улс төрчид, улс төрийн үйл явцын тухай олон нийти

2019-07-01

ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 он

2019-07-01