fbpx

31 хүүхэдтэй өнөр бүлийн өрхийн тэргүүн багш

2019-04-30 4752

-Энэ удаагийн ярилцлагаа наран ургах зүг Дорнод аймгаас бэлтгэн хүргэлээ. Дорнод аймгийн 2-р сургуулийн бага ангийн багш Энхнайрамдалтай ярилцлаа

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу???

Б.Энхнайрамдал гэдэг.1970онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ард Бавуугийн 5 дахь хүү болон мэндэлсэн билээ.Тухайн үеийн хүүхдүүдийн нэгэн адил бага насаа цэцэрлэгт хүмүүжин сургуульд элсэн орсон.

-Хэдэн онд ямар сургууль төгсч бага ангийн багш мэргэжил эзэмшив .

Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байв???

1985 онд ЕБС-ын сургууль 1989 онд УБ хотын Багшийн сургуулийг төгссөн Бага ангийн багшийн мэргэжлийг эзэмшээд ажлын гараагаа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас эхэлсэн

-Бага ангийн багш гэхээр эмэгтэй багш төсөөлөгддөг билээ .Эрэгтэй хүн бага ангийн багш тийм ч түгээмэл биш байдаг Мэргэжлээ сонгоход юу нөлөөлсөн бэ??

Эрэгтэй хүн бага ангийн багшийн ажил хийж буй нь цөөхөн байдаг . Манай Дорнод аймгийн хэмжээнд л гэхэд бага ангийн эрэгтэй багш 7 байдаг. Миний ангийн багш С.Батбаяр гэж физикийн багш байсан л даа .Багш маань хичээлээ тэр тусмаа туршилтат хичээлийг маш гоё бидэнд ойлгомжтойгоор заадаг нь надад их таалагддаг байсан.Ингээд багш шигээ сайн багш болно гэж мөрөөддөг байлаа

-Та одоогоор хэдэн анги төгсгөөд байна вэ???Боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ???

Боловсролын салбарт 1989 оноос эхлэн ажиллаж байна Энэ хугацаанд 8-н анги авч төгсгөсөн байна

-Багшийн эрдэм шавьд гэдэг бяцхан шавь нарынхаа амжилтыг хуваалцана уу??

2018-2019оны хичээлийн жилд бяцхан шавь нар маань амжилттай сайн суралцаж байна. Шавь нарынхаа амжилтаас дурьдвал Олон улсын математикийн Кенгуру уралдаанаас шавь Б.Болор-эрдэнэ ,Б.Золт нар маань 1-р зэргийн диплом хүрэл медаль мөн Б.Бат-эрдэнэ, Б.Улсболд нар маань 2,3-р зэргийн диплом авсан байна ..Математикийн цаг сонины 2-ын даваанд Б.Болор-эрдэнэ маань амжиллттай оролцож хүрэл медаль хүртсэн байна .

-Хүн насан туршийн боловсролоо бага ангидаа эзэмшдэг гэж ярьдаг Нээрээ бид нар бичиж уншиж чадахгүй бол эрдэмтэн доктор инженер болохын эхлэл тавигдаагүй буй за???

Бидний хувьд тухайн хүүхдийн мэдлэгийн суурийг тавьж өгдөг шүү дээ огт юм бичээгүй цагаан цаасан дээр үсэг тоо бичиж байгаатай л ялгаагүй юм даа. Үзэгээ ч барьж чадахгүй хүүхдийг хүлээж аваад эрдмийн их аянд мордуулдгаараа онцлог уу даа.

-Бусад бага ангийн багш нартай туршлагаасаа хуваалцана уу???

Хүүхэдтэй л ойр дотно байх хэрэгтэй.Хүүхдийнхээ зан чанарыг нарийн судалж тухайн хүүхдийнхээ ээж юм шиг аав нь юм шиг л харьцдаг байх хэрэгтэй гэж боддог .Нэг хүүхэд өнөөдөр үзгээ мартаад ирлээ гэхэд бид дунд ангийн хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг хандаж болохгүй шүү дээ.Хүүхдүүд маань аав ээждээ эрхэлж байгаа юм шиг л бидэнд ханддаг .Тэдний эрхлэх үед нь эрхлүүлж,аргадах үедээ зааж зөвлөхдөө зөвлөж байх нь чухал болов уу??

Баярлалаа.Таньд ажлын амжилт хүсье

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.АЛТАНГЭРЭЛ: Цагдаагийн алдар гавъяа, үйлс, бүтээлийг алдаршуулахын төлөө энэ оюун ухаанаа зориулдаг

  Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан МЗЭ-ийн  шагналт, сэтгүүлч, я

2019-07-16

Э.СОДНОМЖАМЦ: НААДМЫН ТАСАЛБАРЫН ҮНЭ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ, УРЬДЫНХААРАА БАЙНА

  Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой

2019-07-05

Г.Золжаргал: Эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас хүүхэд хохирох тохиолдол их гарч байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Золжаргалтай ярилцсанаа х

2019-07-01