Ш.Раднаасэд: Авлигын хэргээр шүүгдсэн Э.Аззаяа, Ц.Баярсайхан нар надтай ямар ч хамааралгүй

2019-05-09 Улс төр

Э.Аззаяа, Ц.Баярсайхан нарын байцаагчдын хэрэгт Ш.Раднаасэд гишүүнийг хамааралтай гэгддэг мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Шалгалтын явцад тэднийг Ш.Раднаасэд гишүүнийг илчилвэл амьдралтай нь ярина гэж сүрдүүлсэн ч гэдэг мэдээлэл ч гарч байв.

Эл асуудлаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө.

-Э.Аззаяа, Ц.Баярсайхан нар авлигын таныг авдаг гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Та байцаагч нартай хувийн харилцаатай байсан уу?

-Би 2015 оны нэгдүгээр сард ажилд орсон. Тэр хүмүүс тэрнээс өмнө, яг л тэр албан тушаал дээрээ ажиллаж байсан. Тийм юм байхгүй. Тэр хүмүүсээсээ лавла. Хувийн харьцаатай гэсэн тийм юм огт байхгүй.

-Нэг тэрбум орчим төгрөгийн авлигын асуудал хаагдчихаж байгаа нь хэр шударга асуудал юм бэ?

-Тийм юм байхгүй.

-Та хууль зүйн хорооны дарга байхдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж өөрөө сул гарсан гэлээ. Энэ талаар?

-Шүүх дээр очиход процесс зогсдог байсныг, зогсохгүй үргэлжлүүлэхээр болдог болгосон.

-Шүүхийн шийдвэр дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь бол авлигын хэрэг хариуцлага хамгийн чанга байх ёстой. 2017 оны шинэ эрүүгийн хуулинд хээл хахууль, авлигын хэргийн ялыг маш өндөр тавьсан.

-Тэгээд яагаад хуулиа барихгүй байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад Э.Аззаяа, Ц.Баярсайхан байцагчид тэр мөнгийг таныг хэрэглэсэн гэж мэдүүлсэн гэсэн?

-Би тэрийг яаж мэдэхэв дээ. Наадахаа тэр хүмүүсээс асуу надад бол тийм юм байхгүй.

-Та Ц.Баярсайхантай их сургуулийн нэг анги гэсэн энэ үнэн үү?

-Тэр бол үнэн. Өнөөдөр томилогдож байгаа Л.Өлзийсайхан н.Цолмон нар ч манай анги, бид нэг төгсөлтийнхөн.

Холбоотой мэдээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны долдугаар сар

2020-07-10

Ч.Ундрам боловсролын салбарын бодлогыг барилцана

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн парламентад шинэ залуу боловсон хүчнүүд олон түр

2020-07-10

Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд ээ, Та бүхэндээ Тулгар төрийн 2229, Их Монго

2020-07-10