С.Баярцогтод холбогдох оффшорын хэрэг хаагдаагүй, шалгагдаж байгаа гэв

2019-05-10 Улс төр

Өнөөдөр зарим хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр С.Баярцогтын оффшорын хэрэг хаагдах гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, С.Баярцогтод холбогдох оффшорын хэргийг хаахаар прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлжээ.

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа. Мөн түүнийг оффшор бүсэд их хэмжээний хөрөнгө байршуулсан гэх хэрэгт холбогдуулан давхар шалгаж буй юм.

Тэгвэл АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтын хэрэг хаагдах гэж буй эсэх талаар“С.Баярцогттой холбоотой оффшорын хэргийг хаагаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн тайлбарыг өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ үеийн шилдэг залуусыг Ц.Амарбаясгалан өнгөлж байна

Кикбокс, мутайбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан Монгол Улсын нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж

2020-05-30

589 нэр дэвшигч тус бүрт 15 минутын төлбөргүй сурталчилгаа явуулах цагийг хуваарилжээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасны дагуу Харилцаа холбо

2020-05-29

Н.Номтойбаярыг цагдан хорьжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Но

2020-05-28