fbpx

Налайхын замын ажлыг цаг хугацаанд нь дуусгахын зэрэгцээ зорчигч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зарим асуудлыг шийдэв

2019-05-10 4780

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгѳрсѳн долоо хоногт Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын бүтээн байгуулалт дээр очиж, түр замын усалгаа, арчилгааг байнга хийж, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллахтай холбоотой асуудлыг шийдсэн. Харин ѳнѳѳдѳр ѳгсѳн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь үзэж танилцлаа.

Авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор тухайн орчинд ихээхэн тоосжилт үүсэж, зорчигч, тээврийн хэрэгслүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэвээр байгаа тул Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргах, мөн шороон замын тоосжилт дарах тусгай бодис ашиглах зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

Энэхүү автозамын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлж, арваннэгдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Хотын дарга эл бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж буй компанийнхантай уулзаж, ажлыг стандартын дагуу чанартай, товлосон хугацаандаа багтааж шуурхай хийж гүйцэтгэхийг даалгав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.БАТЖАРГАЛ: БИД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧЭЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЗАМАА ТАВЬЖ ЧАДЛАА

2016 оны сонгуулиар томилогдсон аймгийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Х

2020-02-13

7 хоногийн өрнийн зурхай: Мэлхийн ордны бүсгүйчүүд үүлэнд хөвөх мэт жаргалтай байна

(2020/02/10 - 2020/02/16) ХОНЬ Долоо хоногийг та байгаа бүхэндээ сэтгэл ханачихсан, ажиллах ям

2020-02-10

Хоёрдугаар сарын өрнийн зурхай /2020.II.1-29/

ХОНЬ Ажил хэрэг: Ангараг гарагийн байрлал энэ сард таны ажил үйлсэд сайнаар нөлөөлнө. Бие дааж ал

2020-02-02