fbpx

Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй

2019-05-17 3988

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан гэсэн үндэслэлээр МАН-ын гишүүн, УИХ-ын  нэр бүхий хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанийн удирдлагад явуулсан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан тул ийм шийдвэр гаргаж буй аж. Мөн ЖДҮ-д нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүдэд улс төрийн хариуцлага тооцож энэ тухайгаа, зургадугаар сарын 15-ны дотор МАН-ын Хяналтын ерөнхий хороо, Бага хуралд танилцуулахыг УИХ дахь бүлэгтээ үүрэг болгожээ. Хяналтын хорооны шийдвэрийг өнөөдрөөс МАН-ын холбогдох бүтцийн байгууллагуудад хүргүүлэхээр болсон байна.Энэ шийдвэрийн дагуу Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нар нар УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвших боломжгүй болж буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ 7 хоногт таны амьдралд юу тохиолдох вэ?

Уншигч танд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Урин дулаан цаг ирж буйтай холбогдон, хүн бүрийн сэтгэл гэг

2020-03-30

Монгол Улсад коронавирусийн халдварын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын шинжил

2020-03-28

10 сарын 1 хүртэл бүх компаний НД-ийн шимтгэлийг чөлөөлж, ажилчдад нь сар бүр 200 мянган төгрөг өгч, хүүхдийн мөнгийг 30 000 болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийлээ. Энэ

2020-03-27