Э.Хүдэрбат: Хуванцараар хэвлэн хийж болох бүхнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэнэ…

2017-02-20 Ярилцлага 0

“Хэв хашмал хуванцар” ХХК-ий захирал Э.Хүдэрбаттай ярилцлаа.  Тэрбээр 2014 оноос тус компанийг байгуулан Солонгос технологиор ахуйн хэрэглээний хуванцар бараа болон барилгын арматур хөндийрүүлэгчийг үйлдвэрлэн ажиллаж байна.

-Барилгын арматур хөндийрүүлэгчийг танай компани Монголын зах зээлд анхлан үйлдвэрлэж эхэлсэн  юм байна.  Үйл ажиллагаагаа танилцуулаач?


-“Хэв хашмал хуванцар” компани нь 2014 онд байгуулсан бөгөөд хэвлэх үйлдвэр, хуванцар хаягдал дахин боловсруулах үйлдвэр гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулж  арматур хөндийрүүлэгч, барилгын ханын зай баригч, барилгын хөөсөнцөр тогтоогч зэрэг барилга угсралтад өргөнөөр ашиглагддаг 50  орчим нэр төрлийн бүтээгдэхүүн,харин анхдагч түүхий эдээр ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийгБНСУ-ын технологиор үйлдвэрлэн хэрэглэгчдэд санал болгож  байна. Манай хаягдал дахин боловсруулах үйлдвэр өдөр 5тонн хатуу хаягдлыг боловсруулан үрэл гаргах хүчин чадалтай. Харин хуванцар хэвлэх үйлдвэрнь хэв болонбараа бүтээгдэхүүний граммаас шалтгаалжөдөрт нэг машин дунджаар 500-12,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Ийм бүрэн автомат 6 тоног төхөөрөмж ажиллаж байна.

-Арматур хөндийрүүлэгчийг ганцхан танай компанийг үйлдвэрлэдэг гэж зорин ирсэн…?

-Тийм ээ, биднийг үйлдвэрлэхээс өмнө барилгын материалын худалдаа эрхлэгчид Солонгос, Хятад улсаас уг бүтээгдэхүүнийг оруулж ирдэг байсан. Одоо бол Монголын зах зээлийг 100 хувь хангаж чадна. Ер нь цаашид импорт орлох бусад бараа бүтээгдэхүүнээ ч гэсэн иймэрхүү зарчмаар үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна.

-Ахуйн хэрэглээнд зориулан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Одоогоор талх, ногооны сав, аяны аяга, том жижиг түмпэн зэрэг 4 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ ондоо бид бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэх үүднээс 50 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жагсаалт гаргах судалгааны ажил явагдаж байна. Жишээ нь цасны чарга байна.  Хятад улсад үйлдвэрлэсэн чарганууд энэ жил 18-25 мянган төгрөгний үнэтэй байлаа. Бид судалж,тооцоолж үзэхэд чанар дээд зэргийн Монголдоо үйлдвэрлэсэн  чаргыг 13-14 мянган төгрөгөөр хэрэглэгчид хүргэх боломж байна. Одоо хэвээ судалж байна.Ирэх жил анхны цаснаар Монголд үйлдвэрлэв шошготой, чанартай, бат бэх чарга манайхаас худалдаанд гарна.

-Арматур хөндийрүүлэгчийн ашиг тусаас хуваалцаач?

-Япон, Солонгос зэрэг хөгжилтэй улс орнуудад барилга барихад арматур хөндийрүүлэгчгүй бол ажил эхлэхгүй. Үүнийг л хэрэглэхгүй бол барилгын стандарт зөрчигддөг байхгүй юу. Өнөөдөр Монголд энэ стандарт нэвтэрч байгаа нь сайшаалтай хэрэг. Жишээ нь Оюутолгой компани барилгын ханган нийлүүлэгчиддээ энэ шаардлагыг тавьдаг, тэд нь манайхаас авдаг болж байна. Арматур хөндийрүүлэгчийг барилгын зурагт заасны дагуу хэргэлсэнээр барилгын бат бөх чанар, даац насжилт өндөр байхаас гадна материал, ажлын цагийг хэмнэнэ.  Арматур хөндийрүүлэгч хэрэглэсэн зам чанарын хувьд маш сайн болдог.  Нисэх Сонсголонгийн даацын замыг барьсан компани манайхаас арматур хөндийрүүлэгч авч хэрэглэсэн. Ер нь арматур, цутгалт хаана хийнэ, тэнд манай бүтээгдэхүүн заавал орох ёстой юм.

-Хуванцар сав хүний эрүүл мэндэд сөрөг муу  нөлөөтэй гэж ярьдаг?

-Бид анхдагч түүхий эдээ оруулж ирэхдээ МХЕГ шинжилгээнд өгнө, дараа нь бүтээгдэхүүн болгоод дахин шинжлүүлдэг.Үйлдвэрлэл ингэж явагддаг. Харин хоёрдогч түүхий эдээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд болохоор даацын шинжилгээ хийлгэдэг. Барилгын материал бат бэх чанартай байх ёстой. Одоогоор манай бүтээгдэхүүний чанарыг шалгадаг төхөөрөмж нь Монголд байхгүй байгаа учир бид жил болгон дээжээ Солонгос руу явуулдаг.  Турших журмаар өөрсдөө тоног төхөөрөмж авчирсан, түүгээрээ мөн шалгана.

-Тэгэхээр энэ бүхэн Хятадаас орж ирж байгаа хуванцар бараануудаас чанарын хувьд итгэж болохоор санагдлаа?

-Тэгэлгүй яахав. Чанарын тухайд хамаагүй илүү, мөн үнийн хувьд ч харьцангуй хямд. Жишээ нь яг адил хэмжээтэй хуванцар сав Нарантуул зах дээр 4000 төгрөг, Дүнжингаравт 6000 төгрөгний үнэтэй байхад манай бүтээгдэхүүн 2700 төгрөг байна. Дээрээс нь бидэнд энэ савыг хийсэн түүхий эд болон тухайн барааг мөн шалгуулсан лабораторийн шинжилгээний дүгнэлт нь байна. Цаашид бид хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэгцээт барааны нэр төрлөө нэмэгдүүлж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Чанарын тухайд хамаагүй илүү, мөн үнийн хувьд ч харьцангуй хямд. Жишээ нь яг адил хэмжээтэй хуванцар сав Нарантуул зах дээр 4000 төгрөг, Дүнжингаравт 6000 төгрөгний үнэтэй байхад манай бүтээгдэхүүн 2700 төгрөг байна. Дээрээс нь бидэнд энэ савыг хийсэн түүхий эд болон тухайн барааг мөн шалгуулсан лабораторийн шинжилгээний дүгнэлт нь байна

Бид үйлдвэртээ туршлагатай солонгос мэргэжилтэн ажиллуулж өөрсдийн үйлдвэрийн ажилчдаа сурган мэргэшүүлсэн, мөн өөрөө үйлдвэрийн тоног төхөөрөмж дээрээ ажиллаж нэлээдгүй зүйл сурсан шүү. Манай солонгос мэргэжилтэн зундаа манайд ирж ажиллаад өвөл нь манай  зарим ажилчид БНСУ-руу явж  ижил төрлийн үйлдвэр дээр ажиллан дадлагаждаг. Одоо хоёр ч залуу бэлдчихлээ. Өнгөрсөн жил бид цахилгааны хуванцархоолойүйлдвэрлэх машин тоног төхөөрөмж оруулж ирсэн. Энэхавраас төрөл бүрийн хуванцар цахилгааны шланкан хоолойг үйлдвэрлэн зах зээлд  гаргана.

-Би Рио Тинтогийн Америк дахь Киннекотын уурхайд ажиллаж байсан –

-Оюутолгой компаний ханган нийлүүлэгчид танайхаас материалаа авдаг гэж байсан. Өөрсдөө ямар нэг бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа юу?

-Одоогийн байдлаар Оюутолгой компанид улирлын пайз үйлдвэрлэн нийлүүлж байна. Өмнө нь би Оюутолгой компанийн эрүүл мэндийн зөвлөх, Рио Тинтогийн Америк дахь Киннекотын уурхайд эрүүл ахуйн мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэр утгаараа Оюутолгойн стандарт, дүрэм журмыг сайн мэддэг.Сая Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзаж говьд бий болж буй хог хаягдлыг хэрхэн устгах талаар ярилцсан. Бид тэнд үйлдвэрээ өргөтгөн байгуулж нутгийн иргэдэд ажлын байр гарган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

-Сайхан мэдээ байна. Дэлхийн хэмжээний уул уурхайн компанид хэрхэн хөл тавьсан бэ?

-Би Бизнесийн удирдлага магистр, эрүүл мэндийн удирдлага магистр чиглэлээр Тайвань Улсад сургууль төгссөн. Монголдоо бизнесийн удирдлагаар бакалаврт сурсан. Тайваниас төгсөж ирээд Рио Тинтогийн шинэ төгсөгч хөтөлбөрт хамрагдаж ажиллах санал хүлээн авсан. Надад  Америк, Австрали руу явах сонголт өгөөд би Киннекотын уурхайг сонгосон.

-Тэндээс маш их зүйлийг сурсан байх?

-Уурхайн хөдөлмөрийн эрүүл ахуйтай холбоотой бүхий л зүйлийг сурсан. Олон улсын цацрагтай харьцах аюулгүй ажиллагааны ажилтан боллоо, Рио Тинтогийн стандарт, Америк улсын OSHA, MSHA зэрэг эрүүл ахуйтай холбоотой бүхий лстандарт, журмыг судаллаа. Эдгээр сурч мэдсэн зүйлээ одоо энэ ажил дээрээ чхэрэгжүүлэхийг хичээн цэвэр, аюулгүй стандартыг хангасан орчинг бүрдүүлэн ажиллахыг чадах чинээгээрээ зүтгэж байна.

-Та ажилчдынхаа хамт барилгын салбарт нэн чухал стандартыг нэвтрүүлж, нутагшуулж ажиллаж байна. Бусаддаа хандаад юуг хэлмээр байна вэ?

– Монголчууд бид Үндэсний үйлдвэрлэлээ дор бүрнээ сайн дэмжих хэрэгтэй. Төрийн байгууллагууд ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж тендерийг нээлттэй шударгаар явуулах хэрэгтэй. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгч бүр тогтвортой тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

-Та хуванцараар хэвлэж хийх боломжтой бүхнийг үйлдвэрлэнэ гэж ярьсан. Бас энэ боломж хүн бүрт нээлттэй гэсэн. Тодруулбал…?

-Хуванцар гэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн. Бид хуванцараар хэвлэж хийх боломжтой бүгдийг хийж чадах учраас хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн байна. Манай машин дээр бүтээгдэхүүнээ хэвлэн гарга, бид ашиг харахгүй, барааг чинь хувилж, хэн нэгэнд өгөхгүй, Захиалагч нар зөвхөн хэвний зардлаа л гарга. Санхүү асуудалтай бол харилцан тохиролцож болно. Тухайлбал үнэхээр бодитой, тоо хэмжээ их захиалга байгаа бол бид захиалагчийн хэвний зардлаас хуваалцаж болно шүү дээ. Мөн бид хэвний компаниудтай холбоод өгч болно. Бид үйлдвэрлэнэ, хамтдаа хөгжинө гэдэг зарчмаар ажилладаг. Манай үүд хаалга хийе, бүтээе гэсэн хэнд ч нээлттэй.

-Баярлалаа, Танай бизнест өндөр амжилт хүсье.

            Э.Хүдэрбат захирал ийн ярилаа. “Хэв хашмал хуванцар” ХХК өдгөө нийлээд 10 гаруй ажилтантай 50 орчим нэр төрлийн барилгын угсралтын  хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Холбоотой мэдээ

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. -Монгол Улсын үндсэн хуульд нэм

2021-01-14

Л.Цагаандалай: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай

-Сайхан өвөлжиж байна уу. Та аль аймгийн хүн билээ. Танай нутагт хурдан буян олон шүү дээ? -Дорно

2021-01-14

“ЭМЯ-наас хатуу хөл хориог сунгах санал ирүүлээгүй”

УОК, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хориог тав хоног сунгасан билээ

2021-01-08

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...