fbpx

Их Британи улсын ерөнхий сайд Тереза Мэй огцорлоо

2019-05-25 3533

Brexit буюу Их Британийг Европын Холбооноос гаргах үйл явцыг амжилттай удирдаж чадаагүйнхээ төлөө тус улсын ерөнхий сайд Тереза Мэй огцрох болсноо өчигдөр зарлалаа.

Тэр бас эрх баригч Консерватив намын даргын суудлаасаа буух юм.

Баасан гарагийн өглөө Даунинг стрит дэх өргөөнийхөө гадна үг хэлэхдээ Тереза Мэй өөрийгөө Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд бүхнийг хийсэн ч үр дүнд хүрээгүйд маш их харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр зургаадугаар сарын 7-ны өдрийг хүртэл ерөнхий сайд болон эрх баригч намын даргын үүргийг гүйцэтгэхээр болсон байна.

Тереза Мэйн 6 минут гаруй хугацаанд үргэлжилсэн мэдэгдлийн ихэнх хэсэг Brexit-ийн гэрээг парламентаар дэмжүүлэх нөр их зүтгэл нь талаар болсон тухай байлаа. Тэр энэ долоо хоногийн эхээр гэрээний сүүлийн хувилбараа парламентаар дэмжүүлэх гээд чадаагүй юм.

“Миний амьдралд тохиосон хамгийн нэр хүндтэй албыг би удахгүй орхих гэж байна. Би энэ улсын хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд байлаа. Гэхдээ сүүлчийнх нь биш гэж найдаж байна” гэж тэр хэлжээ.

Тереза Мэй хамгийн сүүлд нь “Улс орныхоо төлөө зүтгэх боломж олдсонд би ямар ч эргэлзээгүйгээр, маш их талархаж явдаг” гэж хоолой зангируулан хэлээд индрээс буусан юм.

Одоо 62 настай тэрээр Дэвид Камероны дараа Британийн ерөнхий сайдаар томилогдож, энэ албыг гуран жил орчим хугацаанд хашжээ. Үүнээс өмнө 2010-2016 онд тэр Британийн дотоод хэргийн сайдын албыг хашиж байв.

Одоо Мэйг залгамжлах магадлалтай хүмүүсийн эхэнд тус улсын гадаад хэргийн сайд асан Борис Жонсоны нэр яригдаж байна.

2016 оны зургаадугаар сарын 23-нд Британи улс Европын Холбоонд үлдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад британичуудын 51.9 хувь нь гарахыг дэмжсэн юм. Тухайн үед Европын Холбоонд үлдэхийг дэмжиж байсан ерөнхий сайд Дэвид Камерон санал асуулгын үр дүн гарсны дараа огцорч байв.

Европын Холбооны гишүүнчлэлээс Британи улсыг хэрхэн эрсдэлгүй гаргах асуудал сунжирсан маргаан дагуулж, өнөөдөр хоёр дахь ерөнхий сайдаа огцроход хүргэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Apple компани гурван шинэ iPhone, шинэ Apple Watch, шинэ iPad танилцууллаа

Өнгөрсөн шөнө Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ Купертино дахь о

2019-09-11

Асар том астероид дэлхийд унаснаас үлэг гүрвэлүүд устсаныг эрдэмтэд дахин батлав

Техасын их сургуулийн эрдэмтэд Мексик улсын Юкатаны хойгт оршдог астероид унасан газраас 2016 онд цу

2019-09-11

Владимир Путин Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дайруулах боломжийг судлах даалгавар өгчээ

Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Ямалын хойгоос Хятадын зах зээ

2019-09-10