fbpx

42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тов тогтоосон УИХ-ын тогтоолыг түдгэлзүүллээ

2019-05-27 1037

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаар 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гаргасан УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг түдгэлзүүллээ. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсан тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “Сонгуулийн хуулийг цаашид боловсронгуй болгох, үр дүнтэй холбоотой цаашид маргаан гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нөхөн сонгуулийг явуулах тухай, сонгуулийн зардлыг улсын төсөвт зохих журмын дагуу суулгаж, шийдэх ёстой хэмээн Үндсэн хуулийн цэцийн гишүүд нэг байр суурьтайгаар гаргасан” хэмээн  хэллээ.

УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг түдгэлзүүлснээр 2019 оны зургаадугаар сарын 30-нд явагдах Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгууль явагдах эсэх нь эргэлзээтэй болж байна.

Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээс шалтгаалан нөхөн сонгууль хэзээ явагдах нь шийдэгдэнэ.

УИХ-ын 22 дугаар тогтоол:

УИХ-ын 23 дугаар тогтоол:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ дэгээр хэлэлцэнэ

  2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид МАН-д 65 суудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ү

2019-06-17

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан Намын зөвлөлд нэгдэж, хамтран ажиллахаар боллоо

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах  хүсэлтээ өнгөрсөн доло

2019-06-13

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Улаанбаатар

2019-06-11