fbpx

УИХ-ын гишүүн асан Д.Арвин таалал төгсчээ

2019-06-04 1097

УИХ-ын гишүүн асан Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас 2019 оны VI сарын 4-ний өдөр таалал төгслөө.

Хууль тогтоох дээд байгууллагад үр бүтээлтэй ажилласан Д.Арвин нь 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөж, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой.

Тэрбээр олон нийтийн хүндэтгэл, итгэлийг хүлээж УИХ-ын сонгуульд нэр дэвшин Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа /2000, 2004, 2008, 2012 он/ сонгогдон ажилласан юм. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Улс төрийн намуудын тухай хууль, Байгаль орчны үнэлгээний тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль гэх мэт олон хуулийг санаачлан батлуулж, сонгогч олны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байсан.

Олны хүндэтгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүн агсан, эрхэм Д.Арвины гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ дэгээр хэлэлцэнэ

  2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид МАН-д 65 суудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ү

2019-06-17

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан Намын зөвлөлд нэгдэж, хамтран ажиллахаар боллоо

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах  хүсэлтээ өнгөрсөн доло

2019-06-13

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Улаанбаатар

2019-06-11