fbpx

Хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй Н.Лүндэндорж ба “ашиг сонирхлын зөрчилтэй ”горилогсод

2019-06-04 946

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлбарлаж чадахгүй байгаа. 

Магадгүй ийм шалтгаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалаа өгөх хүсэлтээ гаргасан байх. Түүнийг “Ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө” гэсэн үгийн шүлс хатаж амжаагүй байхад түүний оронд томилогдох шүүгчдийн марафон эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Анхан шатны шүүхээс Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, Ц.Оч, Х.Ганболд, А.Сарангэрэл, Л.Энхтайван, Д.Оюумаа, П.Туяат, Б.Баатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Мягмаржав, Ж.Оюунтунгалаг, Б.Хажидмаа нарын 13 хүн, Давж заалдах шатны шүүхээс Д.Цогтсайхан, Э.Мягмардорж, Э.Зоригтбаатар, Ц.Өрнөндэлгэр нарын нэр яригдаж байна.

Хамгийн ноцтой нь эдгээр нэр дэвшигчдийн дунд ашиг хонжоо хайгч, ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид байгаа нь харамсалтай. Тухайлбал, нэр дэвшигч шүүгч Т.Мэндсайхан нь одоогийн ШЕЗ-ийн дарга Д.Лүндэндоржтой хамтран сургалт явуулах нэрээр шинээр шүүгч болох мөрөөдөлтэй залуусын халаасыг сэгсэрч, нэг хүнээс л гэхэд 600 мянган төгрөг хураан авч, тэдний итгэл үнэмшлээр тоглодог байх жишээтэй. Хамгийн ноцтой нь тэд сургалтын зардлыг “Хуульч эмэгтэйчүүдийн холбоо”-ны дансаар хүлээн авдаг байж. Энэхүү холбоог Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхийн шүүгч н.Дуламсүрэн тэргүүлдэг. Тэгэхээр эдгээр шүүгчид мөнгө хүүлэх, өөрсдөө хөрөнгөжих сонирхлоо албан тушаалаа ашиглан системчилсэн байдлаар хийж өнөөг хүрчээ.

Харин нэр дэвшигч Ц.Оч нь шүүхэд хураагдсан машин хувьдаа ашигладаг байх юм. Үүгээр ч зогсохгүй ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр нарт 2019 оны 05 сарын 24-нд иргэн Н.Цэцэгсүрэн, 2013 оны 11 сарын 15-нд Тагнуулын ахмад ажилтан дэд хурандаа Д.Занданхүү нар гомдол гаргаж байжээ. Б:Цэцэгсүрэнгийн гомдолд “Би шударга бус шүүгч Ц.Очийн гайгаар гэр бүлээрээ ихээхэн хохирч, насаараа шүүхэд гомдсон гомдол маань арилахгүй яваа юм. 2013 оны 11 сарын 15-нд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга П.Цагаан нарт хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг “нохой хуцсан” чинээ тоолгүй орхисон. Миний хүү З.Батзолбоо яаж хохирсон, хэрэг яаж хэрэгсэхгүй болсон тухай та бүхэн Нийслэлийн шүүхийн танхимын тэргүүн, даргалагч Б.Сарантуяа, шүүгч Б.Батцэрэн, З.Цэнгэнбаяр нарын хянан хэлэлцсэн З.Батзолбоод холбогдох эрүүгийн хэргийн тухай 2008 оны 03 сарын 18-ны өдрийн 198 тоот магадлал, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 552 тоот тогтоолтой танилцахад бүгд батлагдана. Би энэ талаар 2018 онд болсон Баянгол дүүргийн шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр нэр заан гомдлоо гаргах гэсэн боловч хуралдаан даргалагч нь зөвшөөрөөгүй юм” гэх мэт зүйлийг өгүүлжээ.

Мөн Д.Занданхүүгийн гомдолд, “Шударга бус чадваргүй, үнэн мөнийг ялгадаггүй, эрх мэдэлтэй мөнгөтэй талд үйлчилдэг,  хуйвалдагч нартай хамтран миний хүүг 5 жилээр яллан, гэм зэмгүй хүүг минь хилсдүүлсэн болно. Би эцэг хүний хувьд хүүгээ гэм зэмгүй атлаа ял авч, мөнгөтэй эрх мэдэлтэй талд үйлчилсэн Ц.Оч шүүгчийг шалгаж өгөхийг хүсч байна” хэмээн гомдол гаргаж байжээ.

Хөрөнгө орлогоо мэдүүлж чадаагүй хагартлаа баяжсан Н.Лүндэндоржийн оронд энэ мэт ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд нэр дэвшвэл энэ улсад яаж шударга ёс тогтох билээ. Шүүх гэх мафижсан мөнгөний сүлжээг таслахгүй бол ард иргэд хохирч, шүүхэд итгэх итгэлгүй боллоо.

Эх сурвалж: tonshuul.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ дэгээр хэлэлцэнэ

  2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид МАН-д 65 суудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ү

2019-06-17

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан Намын зөвлөлд нэгдэж, хамтран ажиллахаар боллоо

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах  хүсэлтээ өнгөрсөн доло

2019-06-13

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Улаанбаатар

2019-06-11