fbpx

Энэтхэгийн нийслэлийн хогийн цэг удахгүй Таж Махалаас өндөр болно

2019-06-05 2274

Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн зүүн захад орших Газипурын хогийн цэг өнөөдөр уулын чинээ өндөр болоод байна.

Одоо энэ хогийн цэг 40 хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй газар эзэлж, жил бүр 10 метрээр өндөрсөж байгаа. Яг одоо 65 метр өндөр болоод байгаа хогон уул ирэх онд домогт Таж Махалаас (73 метр) өндөр болох юм байна.

Газипурыг анх 1984 онд нээж байсан бөгөөд 2002 онд дүүрсэн тул хаах ёстой байжээ. Гэтэл тэр цагаас хойш Шинэ Делигээс өдөр бүр хэдэн зуун машин хог ирсээр өнөөдрийг хүрсэн байна.

Одоо энд өдөрт 2,000 тонн хог хаягддаг тухай нийслэлийн албаны хүн хэлжээ.

2018 онд хогон уулын нэг орой хүчтэй борооны улмаас нурахад хоёр хүн дарагдаж амиа алдсан байдаг. Энэ эндэгдлийн дараа хог нэмж хаяхыг хориглосон ч өөр шийдэл байхгүйн улмаас хэдхэн хоногийн дараа дахин буулгаж эхэлжээ.

Хогийн үнэр, утаа агаарыг бохирдуулсны үр дүнд 2013-2017 оны хооронд Дели хотын 981 хүн амьсгалын замын өвчнөөр амиа алдаж, 1.7 сая оршин суугч өвдсөн байна.

Энэтхэгийн хотууд хог хаягдал үйлдвэрлэх хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Одоо жилд 62 сая тонн хог гаргадаг бол 2030 онд 165 сая тонн хүрнэ гэсэн тооцоо бий.

Шинэ Делиг НҮБ дэлхийн хамгийн бохир нийслэл хот гэж үздэг бөгөөд Газипурын хогийн цэг энэ алдрыг нь баталгаажуулах бэлэг тэмдэг болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Apple компани гурван шинэ iPhone, шинэ Apple Watch, шинэ iPad танилцууллаа

Өнгөрсөн шөнө Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ Купертино дахь о

2019-09-11

Асар том астероид дэлхийд унаснаас үлэг гүрвэлүүд устсаныг эрдэмтэд дахин батлав

Техасын их сургуулийн эрдэмтэд Мексик улсын Юкатаны хойгт оршдог астероид унасан газраас 2016 онд цу

2019-09-11

Владимир Путин Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дайруулах боломжийг судлах даалгавар өгчээ

Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Ямалын хойгоос Хятадын зах зээ

2019-09-10