fbpx

Ж.Амарсанаа Д.Сарангэрэл сайдыг халз мэтгэлцээнд дуудлаа

2019-06-05 771

Эрүүл мэндийн яамны гадна талбайд иргэд дахин жагсаж байна. Тэд сүрьеэ өвчин газар авч олон олон хүүхдэд халдварласан нь мэргэжлийн бус сайд Н.Сарангэрэлтэй холбоотой гэж үзэж сайдыг огцрохыг шаардаж удаа дараа жагсаал зохион байгуулж буй юм.

Өнөөдрийн жагсаалын үеэр Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа хэлэхдээ “Д.Сарангэрэл сайдыг огцруулах улс төрийн тэмцэл маань үргэлжилж байна. Д.Сарангэрэл сайд саяхан хэвлэлүүдэд мэдээлэл хийж элдэв янзын гүтгэлэгүүд тараасан байна билээ. Тийм учраас би тэнцвэртэй, үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор сарангэрэл сайдыг халз мэтгэлцээнд урьж байна. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар халз мэтгэлцье. Мэтгэлцээн 2019 оны зургадугаар сарын 06-ны орой 20:00 цагт ТВ4 телевиз дээр болно.” Гэв. Улмаар халз мэтгэлцээнд урьж буй бичгээ сайдад хүлээлгэн өөгөх гэсэн боловч сайд байгаагүй тул төлөөлөл болон гарч ирсэн Эрүүл мэндийн яамны албаны хүмүүст өгсөн юм.

Өнөөдрийн жагсаалын дараа Эрүүл мэндийн яамнаас мөн хэвлэлийн хурал зарлалаа. Тодруулбал 14:00 цагт Эрүүл мэндийн яамны Б танхимд цаг үeийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийх тов зарлагдаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ дэгээр хэлэлцэнэ

  2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид МАН-д 65 суудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ү

2019-06-17

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан Намын зөвлөлд нэгдэж, хамтран ажиллахаар боллоо

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах  хүсэлтээ өнгөрсөн доло

2019-06-13

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Улаанбаатар

2019-06-11