fbpx

Тяньаньмэний жагсаалыг хүчээр дарсан тухай мэдээллийг цензурдахгүй байхыг АНУ уриалав

2019-06-06 498

Тяньаньмэний талбайд болсон ардчиллын төлөөх жагсаалыг хүчээр дарсны 30 жилийн ойн өдөр ардчиллыг дэмжигч олон мянган иргэд Хонгконг болон Тайваньд цуглалаа.

Уламжлал ёсоор жил бүр хүмүүс лаа өргөж, эмгэнэл илэрхийлдэг. Энэ үеэр Тайванийн дэд Ерөнхийлөгч Чэнь Чяньжэнь “БНХАУ-ын эрх баригчдыг 1989 оны зургаадугаар сарын дөрөвний өдөр хийсэн алдаагаа зоригтойгоор хүлээн зөвшөөрөх”-ийг уриаллаа.

Тайванийн дэд Ерөнхийлөгч Чэнь Чяньжэнь 
“Тяньаньмэний талбайд болсон мөргөлдөөнд амиа алдсан оюутнууд болон ард иргэдийн цус хоосон урсаагүй. Тэдний цусаар дэлхий дахин БНХАУ-ын Коммунист нам ямар харгис, хэрцгий болохыг мэдэж авсан. БНХАУ-ын Засгийн газар хүний эрхэд халдахаа яаралтай зогсоох ёстой. Ингэж байж ирээдүйд БНХАУ-ын иргэд тайваньчуудтай адил эрх чөлөө, ардчилал, хүний эрхээ эдлэх болно” гэж мэдэгджээ.

Түүнчлэн АНУ-ын Конгрессын байрны өмнө “Танкчин залуу” буюу 1983 оны жагсаалын үеэр Тяньаньмэний талбай чиглэн явсан танкны замыг хааж зогссон эрэлхэг залуугийн хөшөөг олонд үзүүлсэн байна. Үүгээр зогсохгүй АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Тяньаньмэний талбайн жагсаалыг эргэн дурсах тухай хууль баталж, БНХАУ-ын Засгийн газрыг олон улсын хүний эрхийг дээдэлж, жагсагчдыг олноор нь хөнөөсөн тухай мэдээллийг нуухгүй байхыг уриалжээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макговерн 
“Сүүлийн хэдэн долоо хоногт БНХАУ-ын Засгийн газар Тяньаньмэний жагсаалтай холбоотой мэдээллийг нууж, амьд үлдэгсэд, хүний эрхийн мэргэжилтэн, тэдний гэр бүлийг өндөр хяналтад аваад байна. Тэд сэтгүүлчид, судлаачид, кино зохион бүтээгчид, нийгмийн ажилчид, хөдөлмөрийн эрхийн төлөө тэмцэгчдийг цагдан хориод байгаа. Хэдий тийм боловч бид Тяньаньмэний тэмцэл үргэлжилж байгааг мэдэж байна. БНХАУ-ын удирдагчид энэ талаар мэдээллийг нуух гэж оролдож байгаагаас үүнийг харж болно. 1.4 тэрбум хүнийг тандахад зарцуулах цаг хугацаа, хөрөнгө мөнгийг л бодоод үз. Тэдний айж байгаа шалтгаан нь Тяньаньмэний талаарх үнэн БНХАУ-ын Коммунист намын төрийн эрхэд заналхийлж байгаа юм” гэж онцлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Трамп дахин Хятадыг сүрдүүлэв

  АНУ болон Хятад улсын хооронд худалдааны дайн дэгдээд нэг жилийн нүүрийг үзэж байна. Э

2019-06-11

Макрон, Трамп нарын Цагаан ордны хашаанд суулгасан мод үхжээ

2018 онд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-д төрийн айлчлал хийхдээ Цагаан ордны хашаанд хоёр

2019-06-10

Цагаан ордны ерөнхий төсөвлөгч Хуавэйн хоригийг хоёр жилээр хойшлуулах хүсэлт гаргажээ

Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанид тавих хоригийг хоёр жилээр хойшлуулах хүсэлтий

2019-06-10