fbpx

Ажлын байран дээр өсгийтэй гутал өмсөх журмыг халах шаардлагагүй

2019-06-07 2044

Япон улс эмэгтэйчүүд ажлын байран дээрээ заавал өсгийтэй гутал өмсөх шаардлага тавьдаг. Харин сүүлийн жилүүдэд энэхүү хатуу шаардлагыг халах хөдөлгөөн япон эмэгтэйчүүд дунд өрнөөд буй билээ.

Японы Хөдөлмөрийн яаманд тус хөдөлгөөний төлөөллүүд өөрсдийн шаардлагаа хүргүүлсэн юм. Харин тус Хөдөлмөрийн сайд Такүми Нэмото өчигдөр /2019.06.05/ парламентын байнгын хорооны хуралдааны үеэр #KUTOO хөдөлгөөний шаардлагад хариу өгчээ. Тэрбээр эмэгтэйчүүд ажлын байран дээр өсгийтэй гутал өмсөх нь байж болохуйц шаардлага гэж үзэж байгаа учир уг журмыг хэвээр нь үлдээх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн байна.

Уг хөдөлгөөнийг жүжигчин, чөлөөт нийтлэлч Юми Ишикава хэмээх эмэгтэй анх эхлүүлсэн бөгөөд хөдөлгөөний гол зорилго нь эмэгтэйчүүдийн ажлын дүрэмт хувцсыг хөдөлмөрийн гэрээнд заахдаа заавал өндөр өсгийт өмссөн байх ёстой гэсэн нь хүчирхийлэл, дарангуйллын шинжтэй учир эмэгтэйчүүдийн эсрэг бүхий л төрлийн хүчирхийллийг таслан зогсоох аж.

#KuToo гэдэг нь япон хэлний “күцү” буюу гутал, “күцүү” буюу өвдөлт гэсэн үгүүдийн илэрхийллээс гадна дэлхий даяар өрнөж байгаа бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөнтэй адилтгасан нэр юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Австралид хүүхдээ шим тэжээлийн ноцтой дутагдалд оруулсан “веган” эцэг эхийг шийтгэжээ

Өнөөдөр Австралийн Сидней хотын шүүх бага насны хүүхдээ шим тэжээлийн дутагдалд оруулж, эрүүл мэндий

2019-08-22

Дани улсын банк хасах хүүтэй хадгаламжийн үйлчилгээ танилцуулжээ

Дани улсын томоохон банкнуудын нэг Jyske Bank өчигдөр саятнуудад зориулсан хасах хүүтэй хадгаламжийн

2019-08-22

Меган Марклийг жинсэн өмд өмсөхийг хоригложээ

Их Британийн Хатан хаан II Элизабет Суссексийн гүнж Меган Марклийг уранхай, цоорхой жинсэн өмд өмсөх

2019-08-21