fbpx

Вьетнам эдийн засгаараа 10 жилийн дотор Сингапурыг давахаар байна

2019-06-07 5570

Вьетнамын эдийн засаг ердөө 10 жилийн дотор Сингапурын эдийн засгийг давахаар байгаа талаар Сингапурын “DBS” банкнаас гаргасан судалгаанд онцолжээ. Тус банкны ахлах эдийн засагч Ирвин Сеах сүүлийнжилүүдэдВьетнамын эдийн засаг хурдацтайгаар өсч байгааг онцлоод эдийн засаг нь ингэж хурдан өсөхөд үзүүлж буй нөлөөгөөр нь дараах хүчин зүйлсийг нэрлэсэн байна.

Үүнд: -АНУ, БНХАУ-ын худалдааны дайн

Эдийн засгийн бодлогоо урт хугацаанд төлөвлөж , тогтвортойгоор хэрэгжүүлдэг байдал

Гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт Одоогийн байдлаар Вьетнамын эдийн засаг 224 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд энэ нь Сингапурын эдийн засгийн(324 тэрбум ам.доллар) 69 хувьтай тэнцэж байгаа юм. Ерөнхийдөө Вьетнамын эдийн засгийн жилийн өсөлт дунджаар 6-6.5 хувь байгаа нь Сингапурын эдийн засгийн өсөлтөөс 2.5 орчим хувиар илүү байгаа юм.

Вьетнамын эдийн засгийн гол салбарууд АНУ, БНХАУ-ын худалдааны дайн

Хятадад үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын компаниуд худалдааны дайн эхэлж, харилцан бараа бүтээгдэхүүндээ татвар нэмэгдүүлж эхлэх үеэс Вьетнамын хямд ажиллах хүчин, бизнесийн таатай орчинг судалж, тус улсад үйл ажиллагаа явуулах сонирхол нь нэмэгдэх болжээ. Петерсон институтын судлаач Мэри “АНУ, БНХАУ-ын худалдааны маргаанаас Вьетнам хэдийнэ ашиг олоод эхэлсэн. Хоёр улсын худалдааны маргаан хурцдаж эхэлсэн үеэс эхлэн тус улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлснийг олон үзүүлэлтээс харах боломжтой” гэдгийг онцолжээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУаас Вьетнам руу чиглэсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн онд оруулсан нийт хөрөнгө оруулалтынх нь 65 хувьд хүрчээ.

Сүүлийн 10 жилд Вьетнамын эдийн засаг хурдацтай өсч байгаа. Тухайлбал, үйлдвэрлэлийн салбар нь эрчимтэй хөгжиж “IKEA” шиг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг улсын үйлдвэрийн тоо нэмэгджээ. Хонконгд төвтэй “Baker & McKenzie” судалгааны байгууллага “Худалдааны маргаан үүсэхээс өмнө Вьетнамын хямд ажиллах хүч, бизнесийн таатай орчинг сонирхох гаднын тэртусмаа АНУын компани олон байсан. Харин худалдааны маргаан хурцдсанаас байдлыг улам хурдасгаж байна” гэжээ. Өнгөрсөн онд Вьетнамын зөвхөн аж үйлдвэрийн салбарт л гэхэд 14.5 сая хүн ажиллаж байна гэсэн тоо байдаг. Цахилгаан бараа , технологийн салбар- Вьетнам нь Ази бол он А фрик дахь цахилгаан барааны экспортоороо хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Тиймээс “Samsung” болон “Microsoft” зэрэг үндэстэн дамнасан томоохон компаниуд тус улсад салбараа нээх гарц хайж эхлэх болсон.

Хямд ажиллах хүч

-Вьетнам дахь дундаж цалин хөлсний хэмжээ Хятадын дундаж цалингийн гуравны нэгтэй тэнцдэг. Түүнчлэн тус улс Дэлхийн банкнаас гаргадаг “human capital” индексээр дэлхийд хоёрдугаарт ордог. Өөрөөр хэлбэл, тус улсын хүн амын дийлэнхийг 30 болон 30-аас доош насны залуучууд эзэлдэг гэсэн үг юм. Энэ бол технологийн төдийгүй үндэстэн дамнасан томоохон корпорацууд Вьетнамыг сонирхох болсон хамгийн гол шалтгаан.

Дэд бүтцийн хөрөнгө оруулалт

-Тус улс дэд бүтцийнхээ салбарт жилд дунджаар ДНБ-ийхээ 5.8 орчим хувийг зарцуулдаг нь Азийн бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөрт тооцогдож байгаа юм. Эдийн засгийн тогтвортой байдал-Вьетнамын бодлого боловсруулагчид эдийн засгаа тогтвортой байлгах үүднээс эдийн засгийн урт хугацааны бодлого боловсруулдаг. Түүнчлэн тус улсын эдийн засгийн хэтийн төлөв, эдийн засгийн өсөлтийн урт хугацааны прогноз нь ч нэлээн өөдрөг байгаа юм. эдийн засагчдын байр суурь “Maybank Kim Eng” судалгааны байгууллагын судлаач, эдийн засагч Чуа Хак Бин Вьетнамын эдийн засаг энэ байдлаараа өсвөл Сингапурыг гүйцэхэд ердөө л таван жил шаардлагатай гэжээ.

“CIMB”-ийн эдийн засагч Сон Сен Вун Вьетнамын эдийн засаг өссөнөөр бүс нутгийн эдийн засаг ч дагаад өсөх боломжтой гэж үзэж байна. Ер нь ирэх жилүүдэд Малайз, Индонез, Тайланд зэрэг орны эдийн засаг хурдацтайгаар өсч, Сингапурыг гүйцэхээр байгаа аж. Өнгөрсөн 2017 оны байдлаар Сингапурын нэг хүнд ногдох ДНБ 57 мянга ам.долларт хүрч, Австри, Швед, Дани зэрэг нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлэх орнуудтай эн зэрэгцэж очсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Эрдэнэт”-ээс оффшор руу шилжсэн гүйлгээнүүдийг АТГ шалгаж эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан асуудал, тус үйлдвэрийг ӨАБНУ дахь “Стандарт” банкинд

2019-10-16

Монголд өнөөдөр шударга бусаар баяжсан хөрөнгөтний төр засаг ноёрхлоо тогтоожээ

Судлаач, профессор Д.Чулуунжав Хүмүүнлэг, энэрэнгүй зан чанар, ёс суртахуунаар нүүдэлчид илүүрхэж

2019-10-16

Японы улстөрчид уучлалт гуйж байхад, Монголын улстөрчид уурлаж байна

Хагибис далайн хар шуурга өнгөрөгч амралтын өдрүүдэд Японы эх газрыг дайран өнгөрөхдөө 35 хүний амь

2019-10-15