fbpx

Макрон, Трамп нарын Цагаан ордны хашаанд суулгасан мод үхжээ

2019-06-10 422

2018 онд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-д төрийн айлчлал хийхдээ Цагаан ордны хашаанд хоёр орны найрамдлыг бэлгэдэж залуу царс мод суулгаж байв.

Макрон, Трамп нар хүрз барин ажиллаж, тэргүүн хатагтай нар харж зогсох зургийг тухайн үед дэлхийн бүх томоохон хэвлэлүүд дамжуулсан юм.

Тэгвэл энэхүү бэлгийн мод нь амьдарч чадалгүй үхснийг дипломат эх сурвалжууд саяхан мэдээлжээ.

Макрон царс модыг Францын умард хэсгийн ойгоос тусгайлан авч ирсэн юм. Уг ойд дэлхийн нэгдүгээр дайны үед АНУ-ын 2,000 орчим тэнгисийн цэрэг амиа алдсан түүхтэй.

Ерөнхийлөгч нарын суулгасан мод хэдхэн өдрийн дараа алга болсныг тухайн үед мэдээлж байв. Вашингтонд суугаа Францын элчин сайд Жерард Аро “АНУ-д гаднаас оруулж ирсэн амьтай болгоныг хорио цээрийн үзлэгээр оруулдаг журамтай. Үзлэг дууссаны дараа модыг буцааж суулгах юм” гэж твиттер хуудсандаа мэдээлж байжээ.

Гэвч бэлгийн мод үзлэгийн үеэр үхсэн тул дахин суулгах боломжгүй болсныг дипломат эх сурвалжууд баталсан байна. 2018 оны айлчлалаас хойш Америк-Францын харилцаа ч муудаад байгаа юм. Ираны цөмийн хэлэлцээрээс эхлээд хоёр орны худалдааны тэнцвэр зэрэг олон асуудлаар байр суурийн зөрүү үүсээд байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Трамп дахин Хятадыг сүрдүүлэв

  АНУ болон Хятад улсын хооронд худалдааны дайн дэгдээд нэг жилийн нүүрийг үзэж байна. Э

2019-06-11

Макрон, Трамп нарын Цагаан ордны хашаанд суулгасан мод үхжээ

2018 онд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-д төрийн айлчлал хийхдээ Цагаан ордны хашаанд хоёр

2019-06-10

Цагаан ордны ерөнхий төсөвлөгч Хуавэйн хоригийг хоёр жилээр хойшлуулах хүсэлт гаргажээ

Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанид тавих хоригийг хоёр жилээр хойшлуулах хүсэлтий

2019-06-10