fbpx

Д.Сарангэрэл: Тэмбүү өвчинтэй тэмцэх “Улаантариа-II” аяныг эхлүүлж байна

2019-06-10 606

 

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчинг устгахаар “Улаан тариа-II” аянг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэмбүү өвчин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул ийнхүү арга хэмжээ авахаар болсон талаараа хэлэв. Тэрбээр, эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү эзэлж байна. Мөн жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна” гэв. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд тэмбүү өвчний 1922 тохиолдол бүртгэгджээ. Үүний дийлэнх нь буюу 992 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Уг аян хоёр жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд мөн хоёр үе шаттай юм байна. Нэгдүгээрт, төрөлхийн тэмбүүг устгах. Энэ хүрээнд жирэмсэн болон жирэмслэх насны эмэгтэйчүүдийн дундах үзлэг шинжилгээг эрчимжүүлэх юм байна. Он гарснаас хойш дөрөвхөн сарын хугацаанд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ. Хоёрдугаарт, нийт хүн амын дунд тэмбүүг устгах аж. Ингэхийн тулд хүн амын дунд урьдчилсан үзлэг хийж, эмчлэх бөгөөд уул уурхай болон олон хүн ажилладаг томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч, иргэдийг үзлэгт оруулах юм.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: “Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Жилд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Энэ асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд хүрч, яригдсан. Монгол хүний удмын санд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тэмбүү өвчнийг устгаж чадна. Эрүүл мэндийн салбарт ийм боломж, дэд бүтэц бий. Эрүүл мэндийн тухай хуульд “Халдварт өвчнийг илрүүлэх, оношлуулж, эмчлүүлэх үүрэгтэй. Бусдад санаатайгаар халдварт өвчин тараасан бол 1-5 жилийн ял оноох, гадаадад зорчих эрхээ хасуулах тухай заалт Эрүүгийн хуульд бий” гэв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Тэмбүүгийн тархалт манай улсад социализмын үеийнхээс эрс нэгмэгдсэн. Тэмбүү өвчнийг устгах чиглэлээр ажиллах мэдлэг, туршлагатай, зохион байгуулалттай ажиллах боломжтой. Тэмбүү тархалт өндөртэй ч бүрэн эмчлэгддэг өвчин. Халдвар ихсэж байгаа нийгмийн голлох шалтгаан бол хүн амын шилжилт хөдөлгөөн, архидалт, ядуурал, ажилгүйдэл биеэ үнэлэлт их байгаатай холбоотой. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн системийн ажил биш, нийгмийн ажил. Эрүүл мэндийн систем манлайлан ажиллана. Эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, эрүүл эсэхээ тогтоолгох нь чухал юм. Хувь хүнээс мөнгө гаргахгүй. Улсын төсөв, ЭМД-ын сан, Глобаль сангийн санхүүжилтээр тэмбүүгийн тархалтыг таслан зогсооно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Улаанхүү : Химийн салбар гэдэг улс орны хөгжилд ашиг тус авчирсан салбар юм

  Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Химийн элементийн үелэх систем зохиогдсоны 150 жилийн ойн”

2019-09-16

Ж.ШИЖИР: ЭНЭТХЭГИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАНГАА МЭДЛЭГЭЭ ҮНЭЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Дэлхийн боловсролыг дэргэдээсээ эзэмших боломжийг танд олгох БНЭУ-ын Банглорын их сургуулийн Мон

2019-09-16

Гудамжнаас нүцгэн эмэгтэй хүний цогцос олджээ

Энэ сарын 15-нд буюу өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн гудамжнаас нүцгэн эмэгт

2019-09-16