fbpx

Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллав

2019-06-12 881

Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Бүртгэлийн газрын холбогдох албаныхан иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн хөгжил, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр цэгийг ажиллуулах талаар санал бодлоо солилцсон юм. Хүүхэд хөгжил, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх цэг байгуулах байрны асуудлыг “Нарантуул” олон улсын худалдааны төв хариуцах бөгөөд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамгааллын үйлчилгээ үзүүлнэ.

Тухайлбал, “Нарантуул” худалдааны төвд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд эрсдлийн үнэлгээ хийж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд холбон зуучлах, сургууль завсардсан хүүхдүүдийг суралцах боломжоор хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хамгааллын үйлчилгээ авсан хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, асран хамгаалах талаар мэдлэг, мэдэээлэл олгохын зэрэгцээ ажлын байранд зуучлах гэх мэт цогц үйлчилгээг үзүүлэх талаар харилцан санал солилцов.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран улирал тутамд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа болон хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч, сургууль завсардсан хүүхдүүдийг илрүүлэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг 2018 оноос хойш улирал тутамд зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр улиралд “Нарантуул” олон улсын худалдааны төвд хөдөлмөр эрхэлж байсан 10 хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн хяналт тавин ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн

2019-08-23

Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетн

2019-08-23

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашин тэгш сондгойгоор зорчино

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоо

2019-08-23