fbpx

Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ дэгээр хэлэлцэнэ

2019-06-17 3174

 

2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид МАН-д 65 суудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үүрэгтэй хамт өгсөн. Үүнийхээ дагуу эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг цогцоор нь авч үзжээ. Тодруулбал, зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн бариад зогсохгүй уг хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Н.Амарзаяа, Я.Содбаатар нар өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг нь УИХ энэ сарыг 7-нд баталсан юм. Хуулийн гол агуулга нь эцэг хуулиа нухацтай хэлэлцэх боломж олгох явдал юм. Одоо УИХ хуулийн төсөл хэлэлцэхдээ гишүүдэд асуулт асуух, санал хэлэх бүрт нь дөрвөн минут, шаардлагатай бол нэмж нэг минут ярих эрх олгодог. Харин Н.Амарзаяа, Я.Содбаатар нарын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ асуулт асуух, санал хэлэх тус бүрт найман минут, нэмэлт цаг өгөхдөө хоёр минут өгч байхаар төсөлдөө тусгасныг нь УИХ дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад хуулийн төслөөс хоёр дахин урт хугацаанд хэлэлцэх боломж олголоо.

Мөн Байнгын хороо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг, хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг хийх бүртээ санал хураах бөгөөд санал нь хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар дэмжигдэх заалт оруулсан юм.

УИХ Н.Амарзаяа, Я.Содбаатар нарын хуулийн төслийг батлахдаа энэ сарын 10-наас хэрэгжүүлж эхлэхээр баталсан юм. Парламент ийнхүү эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгээ тодорхой болгосон. Гэвч Ерөнхийлөгч хориг тавих эсэх хуулийн хугацааг хүлээх шаардлагатай болсон учраас УИХ өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуучин дэгээрээ хэлэлцсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт энэ долоо хоногоор эхлээд шинээр батлагдсан дэгийн хуулийн зохицуулалтаар хэлэлцэнэ гэдгийг хэлсэн юм.

УИХ-ын дэгийн тухай хуульд хориг тавих эсэх Ерөнхийлөгчийн хуулийн хугацаа маргааш дуусах юм байна. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг шинэ дэгээр хэлэлцэж эхлэх бололтой. УИХ маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ

Авилгатай тэмцэх газар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг хах

2019-10-16

Саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ

Б.ДАМДИН-ОЧИР Эх сурвалж: Зууны мэдээ сонин Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орох болзлоо хан

2019-10-16

С.Эрдэнэ: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг давсан хүү тооцвол мөнгө хүүлэлт гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох бол

2019-10-16