fbpx

Интерполын тэргүүн асан Мэн Хун Вэй авлига авснаа хүлээн зөвшөөрөв

2019-06-20 2381

 

Интерполын тэргүүн асан Мэн Хун Вэй 14,5 сая юань (2.11 сая доллар) хахуульд авсан хэмээн буруутгагдсан бөгөөд тус улсын зүүн нутгийн Тяньжин хотод болсон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өөрийн гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн талаар БНХАУ-ын төрийн хэвлэлд мэдээлжээ.

Өнгөрсөн жил түүнийг Франц дахь албан ажлаасаа чөлөө авч эх орондоо ирээд байх үеэр Хятадын албаныхан баривчилсан нь ил болсон ч ямар хэргээр саатуулсан нь тодорхойгүй байсан билээ. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын тэргүүн Мэн өнгөрсөн оны аравдугаар сард огцорч буйгаа зарласан. Түүнээс нэг хоногийн дараа эхнэр нь Мэнг Хятад руу яваад сураггүй алга болсон талаар мэдээлсэн билээ.

Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд Мэнг 2005-2017 оны хооронд авлига хээл хахууль авч, гэр бүлийнхээ “тансаг амьдралын хэв маяг”-ийг санхүүжүүлэхийн тулд улсын өмч хөрөнгө шамшигдуулсан зэрэг хэрэгт буруутган мөрдөн шалгажээ. Тяньжин хотын анхан шатны шүүх 2019 оны зургадугаар сарын 20-нд “Мэн Хун Вэйд холбогдох авлигын хэргийг нээлттэй хэлэлцэх үеэр прокурорын байгууллагаас түүнийг буруутайг нотлох баримт гаргаж өгсөн байна. Түүний гэргий Грейс Мэн Франц улсаас орогнол хүсч, нөхрийнхөө хэргийн талаар мэдээлэл олж өгөхийг Францын ерөнхийлөгч Эммануэль Макроноос хүссэн аж. Мэн 2016 оны сүүлээр Интерполын тэргүүнээр сонгогджээ. Ши Жиньпин тэргүүтэй БНХАУ-ын “тав дахь үеийн” удирдлага 2012 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа авлигатай эрчимтэй тэмцэж эхэлсэн билээ. Авлигатай тэмцэх өргөн цар хүрээтэй кампанит ажлын явцад сүүлийн хэдэн жилийн хугацаанд Хятадын жирийн албан хаагчид төдийгүй төрийн өндөр албан тушаалтнууд шийтгүүлсээр буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Apple компани гурван шинэ iPhone, шинэ Apple Watch, шинэ iPad танилцууллаа

Өнгөрсөн шөнө Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ Купертино дахь о

2019-09-11

Асар том астероид дэлхийд унаснаас үлэг гүрвэлүүд устсаныг эрдэмтэд дахин батлав

Техасын их сургуулийн эрдэмтэд Мексик улсын Юкатаны хойгт оршдог астероид унасан газраас 2016 онд цу

2019-09-11

Владимир Путин Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дайруулах боломжийг судлах даалгавар өгчээ

Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Ямалын хойгоос Хятадын зах зээ

2019-09-10