fbpx

Энэ жилийн наадам болох уу? Ө.Энхтүвшин дарга аа!

2019-06-24 1169

 

Өчигдөр урьд өмнө болж байгаагүй Монгол төрийн наадамд хар толбо болон үлдэх үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал нь МҮБХ-ны тэргүүлэгчид улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэсэн бөхчүүдэд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэрийг бөхчүүд эсэргүүцсэнтэй холбоотой. Энэ явдлаас болж Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит наадмын сорилго улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр цагаасаа нэлээд хожуу эхэлээ. БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд 43 бөхөөс шинжилгээ авахад долоон бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Эдгээр бөхчүүдийг 2018 оны хоёрдугаар сарын 1-ээс 2020 оны хоёрдугаар сарын 1 хүртэл барилдах эрхийг нь хоёр жилээр хасаад байсан юм. Гэтэл МҮБХ нь бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарсан хойгуур цөөн хэдэн хүмүүс нууцаар хуралдаж, дур мэдэн гаргасан шийдвэрээсээ буцан Допингтой бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн нь дийлэнх олонхийн зүгээс Үндэсний бөхөд допинг хэрэглэхийг “хүлээн зөвшөөрлөө” гэсэн ойлголтыг өглөө.

Энэ талаар улсын аварга Ч.Санжаадамба: “Үндэсний бөхийн холбооны хэсэг бүлэг допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулна гэж байна. Уг нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэтэл 5-6 хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхчүүдийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргасанд бөхчүүд бид эсэргүүцэж байна. Допингийн асуудлаар надаас гадна олон бөхчүүд эсрэг байр суурьтай байдаг. Энэ талаар олон жил явж байна. Бөхчүүд энэ талаар их эсэргүүцэж байна. Холбооны удирдлагууд байхгүй гэтэл ийм шийдвэр гаргачихсан гээд байдаг. Аварга цолтой хүний хувьд бөхчүүд маань хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг уриалж байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тиймээс МУ-н аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд үүнийг эсэргүүцэж барилдахгүйгээ илэрхийлээд байна. Допингтой холбоотой энэ асуудал нь ийн хурцадмал байдал үүсгэж, зүлэг ногоон дэвжээнээ барилдах бөхгүйдэхэд хүрээд байна. Энэ байдлаар наадамд зодоглох бөхгүй болж, Монгол төрийн наадам эзэнгүйдэх эмгэнэлтэй зураглал харагдаж эхэллээ. Асуудал нэгэнт иймдээ хүрсэн байхад Монгол улсын шадар сайд, наадам зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшин даруй арга хэмжээ авах хэрэгтэй болоод байна. Дэлхий нийтээр эсэргүүцсэн Допингийг үндэсний спортоосоо авч хаяж, хойч үедээ ёс уламжлалаа ариунаар нь өвлүүлэн үлдээхэд МҮБХолбоо чухал үүрэг гүйцэтгэх байгууллага. Гэтэл олны итгэл, хүндлэлийг алдан ажлаа хийсэн шиг хийж чадахгүй үндэсний өв тээгч бөхчүүдээ ийн талцалдуулж, муухай харагдуулахад хүрээд байгаа нь эмгэнэлтэй. Дахин хэлэхэд даруй энэ асуудалд анхаарал хандуулж, цэглэхгүй бол Дэлхийд Монголыг сурталчилдаг үндэсний их баяр наадам чинь үхлийн ирмэгт ирээд байна!!! Ө.Энхтүвшин дарга аа!!!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Коронавирусын голомт гэгдээд буй Ухань хотод байгаа оюутан Р.Болорцэцэг эх орондоо хандан захидал бичжээ

Өмнөд хөрш болох БНХАУ-д коронавирусын халдвар дэгдэн 1975 хүн өвчилж, 56 хүн нас баран одоогоор 15

2020-01-26

Их, дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор болов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар

2020-01-26

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо

Сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр өмчийн хэлбэр үл харгалзахгүй ерөнхий б

2020-01-24