fbpx

Хотын Захирагч С.Амарсайхан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

2019-06-24 656

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор  Такеши Касай энэ сарын 23-27-нд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон албаны бусад хүмүүс байлцав.

Ноён Такеши Касай бүсийн захирлаар томилогдсоноос хойш Монголд хийж буй анхны айлчлал нь энэ бөгөөд тус уулзалтаар ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, эрүүл, аюулгүй хотод эрүүл иргэд, оршин суугчид аж төрөхөд тулгамдаж байгаа асуудал, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нийслэл болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай санал бодлоо солилцсон юм.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ үеэр Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага болох иргэнээ дээдэлсэн эрүүл, аюулгүй аж төрөх таатай орчныг бүрдүүлсэн, хүн амын нягтаршил болон суурьшлын зохистой тогтолцоонд суурилсан сайн засаглалтай, Азийн аялал жуулчлалын төв болохуйц олон улсын түвшинд нийцсэн орчин үеийн хот болгон хөгжүүлэхэд анхаарч буйгаа онцлон тэмдэглэлээ. Энэ хүрээнд ДЭМБ, ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлын явц хангалттай сайн байгааг дурьдаж, эрүүл иргэнтэй эрүүл хот болохын тулд 2019-2020 онд агаарын бохирдлыг 40-50 хувь хүртэл бууруулахаар зорьж ажиллана гэдгээ дуулгасан юм.

Уулзалтын хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл улирлын чанартай томуу, томуу төст өвчин болон зонхилон тохиолдох халдварт өвчин, сүрьеэгийн дэгдэлтийн талаар мэдээлэл өгч, хариу арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлж байгаа талаарх ажлуудаа танилцуулсан юм. Мөн эрүүл мэндийн салбарт бодлого чиглэлийн хүрээнд зохион байгуулж буй үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр, аяныг хамарсан арга хэмжээ, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх томоохон ажлуудын үр дүн хийгээд иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хандлага хэрхэн сайжирсан тухай ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захиралтай ярилцлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НИТХ-ын тэргүүлэгч Ш.Үнэнбатын уясан даага айрагджээ

  Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үн

2019-07-16

Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 59 дуудлагаар ажиллав

  Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэ

2019-07-16

Бөө мөргөлийн соёлын төв үүд хаалгаа нээлээ

  Монгол наадам бол үндэсний соёл уламжлалаа хүндэтгэх, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд чиг

2019-07-16