fbpx

7 сарын башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал барууны манлайд бичигджээ

2019-06-24 867

 

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос долдугаар сард Нагоя хотноо болох тэмцээний банцүкэг зарласан бөгөөд зүүн жигүүрийг 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд манлайлж, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал барууны манлайд бичигджээ.

Хакүхогийн Их аварга цолтой 72 тэмцээнд зодоглосон амжилтаар түүхэнд нэгдүгээрт жагсдаг бол Какүрюү Их аварга /Ёкозүна/ цолтой 32 башёд барилдсан нь 10-т бичигдэх амжилт юм байна.

Тавдугаар сарын /Нацү/ башёд Озэки цолтой барилдсан Такакэйшёогийн хувьд Нагояд кадобан болно. Харин Точиношин Озэки цолоо эргүүлэн авсан. Митакэүми дахин Сэкивакэ болсон. Аби, Рюүдэн хоёр анх удаа Комүсүби цолтой барилдана.Өнгөрсөн Нацү башёд Маэгашира цолтой түрүүлсэн Асанояма Маэгашира цолтнуудын тэргүүн бөх болсон байна.

Нагоя башёгийн дээд буюу Макүүчи зиндаанд хоёр Их аваргаас гадна Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо /М 5/ А.Ичинноров нарын монгол бөхчүүд барилдана. Харин Жюүрёо зиндаанд 6 бөх, Макүүшитад Озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын 9 бөх барилдах бол Сандамэд манай 2 бөх зодоглоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрхүү мужид үерийн улмаас таван хүн амиа алджээ

  ЭРХҮҮ. /RIA Novosti/. Үерийн гамшиг нүүрлэсэн Эрхүү мужийн зарим суурингийн цахилгаан

2019-07-01

Япон улс Өмнөд Солонгостой хийдэг худалдаандаа хатуу хяналт тогтоох болсныг зарлав

  Саяхан Өмнөд Солонгосын шүүх дайны үед боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниу

2019-07-01

Ижил хүйстэн оцон шувууд жагсана

Лондоны амьтны хүрээлэнгийн ижил хүйстэн хос болох Ронни, Регги нэрт оцон шувууд “Бахархлын жагс

2019-07-01