fbpx

Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгээр Мелания Трампын туслах томилогдов

2019-06-26 3762

АНУ-ын тэргүүн хатагтайн туслах Стефани Гришэм Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерсийн оронд томилогджээ. Тэрбээр Дональд Трампын Засаг захиргааны гурав дахь хэвлэлийн нарийн бичгийн дарга болж буй аж.

Америкийн тэргүүн хатагтай твиттер хуудастаа “Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга болон Олон нийттэй харилцах албаны дарга, төлөөлөгчөөр Гришэмийг томиллоо. Би түүнээс илүү манай улс орон, засаг захиргааны төлөө үйлчилж чадах хүнийг нэрлэж чадахгүй” хэмээн жиргэжээ.

Гришэмийн шинэ ажлын анхны аялал Трамптай хамт Япон, Өмнөд Солонгост айлчлах юм. Энэ долоо хоногт айлчлал төлөвлөгдсөн билээ.

Трамп мягмар гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа Гришэмийг 2015 оноос хойш өөрийн гэр бүлийн хүрээнд хамт байсан гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “Олон хүн энэ албанд ажиллахыг хүсдэг. Стефаниг санал болгосон маш олон хүн бий. Тэр эхнээсээ энд ажилласан учраас бүгдийг мэднэ. Хүмүүстэй ч сайн харилцаатай байдаг” хэмээн ярьсан байна.

Стефани Гришэм нь Трампын сонгуулийн кампанит ажлын багийн хамгийн сүүлийн гишүүдийн нэг бөгөөд өнөөдрийг хүртэл Цагаан ордонд ажиллаж буй аж.

Өмнө нь Стефани Гришэм Бүгд Найрамдах намын нарийн бичгийн дарга, харилцаа холбооны менежер, мөн Митт Ромнигийн 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцож байжээ. 2016 онд Аризонад Трампын сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулахад тусалж байсан аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Элтон Жон “Rocket hour” хөтөлбөрөөрөө “The Hu” хамтлагийг танилцуулжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алдарт дуучин Элтон Жон өөрийн хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгжмийн хөтөлбө

2019-10-15

Өмнөд Солонгосын хууль зүйн шинэ сайд албан тушаалаасаа огцорлоо

Өөрөө болон гэр бүл нь авлигын хэд хэдэн хэрэгт холбогдоод байгаа Өмнөд Солонгосын хууль зүйн сайд Ч

2019-10-15

58 жилийн өмнө Солонгос Азид сүүлээсээ 2т ордог ядуу орон байв

1961 онд Өмнөд Солонгос Азид сүүлээсээ 2т ордог ядуу орон байлаа. Тэдэнд баялаг ч байсангүй, мөнгө ч

2019-10-09