Ижил хүйстэн оцон шувууд жагсана

2019-07-01 Дэлхийд

Лондоны амьтны хүрээлэнгийн ижил хүйстэн хос болох Ронни, Регги нэрт оцон шувууд “Бахархлын жагсаал”-д нэгджээ. Энэхүү жагсаалыг жил бүрийн долоодугаар сарын 5-нд болдог ижил хүйстнүүдийн эрхийн төлөөх өдрөөр олон улсад зохион байгуулдаг. Ронни, Регги хоёр 2014 оноос дотносч, тэр жилдээ нэг өндөг үрчилж авсан байна. Тэдний харилцаа бусад эр оцон шувууныхаас илүү дотно төдийгүй нэгэндээ үүр барьж өгсөн зэрэг нь оцон шувуудын хайраа илэрхийлдэг арга болохыг амьтны хүрээлэнгийнхэн онцолжээ. Ронни, Регги хоёр үржлийн улирал эхлэхтэй зэрэгцэн чулуу цуглуулан өндөг дарах үүр барьж эхэлдэг аж. Дараа нь хуурамч буюу чулуун өндөг дардаг талаар орон нутгийн АВС сувгийн мэдээнд дурджээ.

Антарктидын Кергелен арал дээр судалгаа хийсэн амьтан судлаачид тус арлын эзэн оцон шувуудын 25 хувь нь ижил хүйстнээ илүүд үздэг хэмээжээ. Гэхдээ энэ нь төрөлхийн зөн биш, ганцаардлаас үүдэлтэй бөгөөд амьдралын явцдаа идэвхтэй эрэл хайгуул хийсний дүнд тэд өөрийн хос эмэгчнээ сонгох нь элбэг гэсэн дүгнэлт гаргасан байна.

Тийнхүү ижил хүйстнээ сонирхох нь оцон шувууд төрлийнхөө хүйсийг сайн ялгах чадваргүйгээс үүдэлтэй гэж өмнө нь үздэг байсныг энэ удаагийн судалгаа няцааж байгаа аж. Өмнө нь Нью-Йоркийн амьтны хүрээлэнгийн оцон шувууны голсон өндгийг “хамтран амьдардаг” ижил хүйстэн хосд үрчлүүлсэн тохиолдол бий. Ижил хүйстэн оцон шувууд гологдсон өндгийг хайрлан, шувуу болгож чадсан гайхалтай түүх ч бий. Энэ жишээ Европын ижил хүйстнүүд буурай хөгжилтэй орны өнчин хүүхдүүдийг үрчилж авахад нөлөөлсөн гэдэг.
Амьтад хүртэл ижил хүйстнээ сонирхон татагддаг гэдгийг эрдэмтдийн олон жилийн турш хийсэн судалгаа баталдаг. Тухайлбал, өмхий хүрэн, шинпанзе, анааш, далайн гахай, арслан, оцон шувууд ижил хүйстнээ сонирхох нь түгээмэл байдаг.

Дашрамд дурдахад, манай гараг дээр 450 төрөл, зүйлийн амьтан ижил хүйстэндээ татагдаж, хамтран амьдардаг аж.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Японы зарим хотод онц байдлыг цуцаллаа

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ тавдугаар сарын 21-ний өдрийн 18:11 цагийн үед Кансай бүсийн Осака, Ки

2020-05-22

Ухань хотод зэрлэг амьтны мах хүнсэндээ хэрэглэхийг хоригложээ

БНХАУ-ын Ухань хотын эрх баригчид зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэх, агнах, хууль бусаар тэжээх,

2020-05-22

АНУ гурван өдөр төрийнхөө далбааг бөхийлгөнө

Коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд зориулж АНУ гурван өдөр төрийн далбаа

2020-05-22