fbpx

Япон улс Өмнөд Солонгостой хийдэг худалдаандаа хатуу хяналт тогтоох болсныг зарлав

2019-07-01 2410

 

Саяхан Өмнөд Солонгосын шүүх дайны үед боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан нь хоёр орны харилцаанд гүн ан цав үүсгэсэн юм.

Үүний хариуд Япон улсын засгийн газар Өмнөд Солонгостой хийдэг худалдаанд хатуу хяналт тогтоох болсноо өнөөдөр зарлалаа.

Долдугаар сарын 4-нөөс эхлэн мөрдөгдөх шинэ журмын дагуу гурван төрлийн химийн бүтээгдэхүүн, мөн зарим аж үйлдвэрийн технологийг Өмнөд Солонгост экспортлоход хатуу хяналт тогтоох юм байна.

Хяналт тогтоож байгаа химийн бодисуудыг ухаалаг гар утас, электроникийн бичил эд ангийн үйлдвэрлэлд ашигладаг ажээ.

Японы үйлдвэрлэгчид тэдгээр бүтээгдэхүүнүүдийг Өмнөд Солонгост экспортлох бүртээ засгийн газраас зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл өгөх хугацаа дунджаар 90 хоног байх гэнэ. Нэг үгээр хэлбэл худалдааны шууд хориг тавиагүй ч экспортыг удаашруулах, төвөгтэй болгох арга хэмжээ авсан байна.

Үүнээс гадна Өмнөд Солонгос улсыг үйлдвэрлэлийн технологи шилжүүлж авах эрхтэй орнуудын “цагаан жагсаалт”-аас хасах эсэх талаар олон нийтээс санал авах болсноо Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам мэдээлжээ.

Япон, Өмнөд Солонгос улсууд нь хоёул ардчилсан засаглалтай, чөлөөт зах зээлтэй, АНУ-ын чухал түншүүд боловч 1910-1945 оны колоничлолын үеийн түүхээс улбаатай маргаан зөрчил одоо болтол үргэлжилдэг.

Өмнөд Солонгосын шүүх өнгөрсөн сард дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы үйлдвэрт боолын хөдөлмөр эрхэлж байсан хоёр иргэндээ Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан юм.

Харин Токиогийн эрх баригчид дайны үеийн нөхөн төлбөрийн асуудал 1965 онд хоёр орны хооронд байгуулагдсан гэрээгээр бүр мөсөн шийдэгдсэн гэж үзэж байгаа.

Японы засгийн газрын шийдвэрийг зарласны дараа өнөөдөр үдээс өмнө Өмнөд Солонгосын Samsung компанийн хувьцааны үнэ 0.74 хувиар унасан бол LG Electronics-ийн хувьцааны үнэ 2.45 хувиар унажээ.

Уг шийдвэр Японы компаниудад ч сөрөг нөлөө үзүүлнэ гэж зах зээлийн судлаачид үзэж байна. “Нийт борлуулалтынх нь 10-20 хувийг Өмнөд Солонгосын зах зээл эзэлдэг Японы үйлдвэрлэгчдэд уг шийдвэр богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай” гэж ИвайКосмо Секьюритис компанийн шинжээч Казуёши Сайто ярьсан байна.

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Apple компани гурван шинэ iPhone, шинэ Apple Watch, шинэ iPad танилцууллаа

Өнгөрсөн шөнө Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ Купертино дахь о

2019-09-11

Асар том астероид дэлхийд унаснаас үлэг гүрвэлүүд устсаныг эрдэмтэд дахин батлав

Техасын их сургуулийн эрдэмтэд Мексик улсын Юкатаны хойгт оршдог астероид унасан газраас 2016 онд цу

2019-09-11

Владимир Путин Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дайруулах боломжийг судлах даалгавар өгчээ

Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Ямалын хойгоос Хятадын зах зээ

2019-09-10