Эрхүү мужид үерийн улмаас таван хүн амиа алджээ

2019-07-01 Дэлхийд

 

ЭРХҮҮ. /RIA Novosti/. Үерийн гамшиг нүүрлэсэн Эрхүү мужийн зарим суурингийн цахилгаан хангамжийг сэргээсэн тухай тус бүс нутгийн засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

“Өнгөрсөн өдрүүдэд үерт автсан 19 суурингийн цахилгаан хангамжийг сэргээлээ” гэж мэдээлэлд дурджээ. Эрхүү мужийн 14 мянга орчим иргэнд цахилгаан эрчим хүч нийлүүлсэн гэж мэдээлж байна. Одоогоор 15 мянга орчим хүн оршин суудаг 41 суурин цахилгаангүй хэвээр байгаа аж.

ОХУ-ын Эрхүү мужийн Доод-Үд, Тайшет, Тулун, Чуна, Зима, Куйтун район дахь Бирюса, Үд, Ут, Ия, Икейка, Кирей голуудын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас 83 суурин усанд автсан байна. Долдугаар сарын 1-ний байдлаар 55 суурингийн 10 мянга орчим хүн оршин суудаг 3000 гаруй байшин усанд автсан хэвээр байгаа аж.

ОХУ-ын Онцгой байдлын албаны хамгийн сүүлийн мэдээллээр, Эрхүү мужид үерийн улмаас таван хүн амиа алдаж, 744 хүн хохирч, 153 хүн эмнэлэгт хүргэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Японы зарим хотод онц байдлыг цуцаллаа

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ тавдугаар сарын 21-ний өдрийн 18:11 цагийн үед Кансай бүсийн Осака, Ки

2020-05-22

Ухань хотод зэрлэг амьтны мах хүнсэндээ хэрэглэхийг хоригложээ

БНХАУ-ын Ухань хотын эрх баригчид зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэх, агнах, хууль бусаар тэжээх,

2020-05-22

АНУ гурван өдөр төрийнхөө далбааг бөхийлгөнө

Коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд зориулж АНУ гурван өдөр төрийн далбаа

2020-05-22