fbpx

Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах гэж байсныг илрүүлж, буцаажээ

2019-07-03 1144

 

2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоод байгаа.

Үүнд хяналт тавихаар авто тээврийн шалган нэвтрүүлэх 3 товчоо, хяналтын 4 цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар ажиллаж байгаа юм.

Шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгсэлээр 377 тонн түүхий нүүрс Агаарын чанарыг сайжруулах бүс рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсныг илрүүлж, буцаажээ.

Мөн Өмнөговь аймгийн “Эрдэнэс Таван толгой” ХК-аас Төв аймгийн Баянчандмань сум руу Лел метал ХХК-аас 10 тээврийн хэрэгсэлээр 331.5 тн нүүрс тээвэрлэсэн, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэх явцад хяналт тавьсан байна.

Өлзийт дэх автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2,073 тээврийн хэрэгслээр 103 мянган тонн “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох угаасан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи ресурс” ХХК-иас Улаанбаатар хот руу тээвэрлэснийг шалгаж нэвтрүүлжээ.

Эх сурвалж: НМХГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бусдын дуугаар дуу хийхийг хүсээгүй залуухан уран бүтээлч охинд хүмүүс ам сайтай байна

Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа дуучдыг ард түмэн өөрийн гэсэн ганц ч дуугүй мөртлөө дандаа бусды

2019-10-16

Боловсролын чанарын үнэлгээгээр тэргүүлсэн ЕБС-иуд

Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор б

2019-10-16

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол мэдээлнэ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэд

2019-10-16