fbpx

СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭСТ 34 ХҮНИЙ СУУДАЛТАЙ АВТОБУС ХАНДИВЛАЛАА

2019-07-03 1237

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ганбат өнөөдөр 34 хүний суудалтай автобус хандивлалаа.

Тэрээр хэлэхдээ “Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, иргэдэд цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гаргахад удирдлагын зүгээс анхаарал хандуулж өөрийн эзэмшлийн 34 хүний суудалтай автобусыг хүлээлгэн өгч байна. Ингэснээр алба хаагчид дүүргийн алслагдсан гудамж талбай, цэгт тогтмол эргүүлээр ажиллаж хяналт тавих, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, гал түймэр, онцгой байдлын үед ч ашиглах боломжтой болох юм” гэлээ.

Үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Наранбаатар болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл нар оролцлоо. 

Тус хэлтэс нь Сүхбаатар дүүргийн 10-20 дугаар хороог хариуцан нутаг дэвсгэрийнхээ нийт байгууллага, айл өрх, иргэдийн амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажилладаг ба Бэлх, Сэлх, зуслан, амралтын газрууд байрладагаараа онцлог юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бусдын дуугаар дуу хийхийг хүсээгүй залуухан уран бүтээлч охинд хүмүүс ам сайтай байна

Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа дуучдыг ард түмэн өөрийн гэсэн ганц ч дуугүй мөртлөө дандаа бусды

2019-10-16

Боловсролын чанарын үнэлгээгээр тэргүүлсэн ЕБС-иуд

Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор б

2019-10-16

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол мэдээлнэ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэд

2019-10-16