fbpx

Налайхын авто замын далангийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2019-07-05 1193

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.07.04/ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Нийт 20.9 км авто замын далангийн ажил одоогоор 60 хувьтай, шинэчлэл, өргөтгөлийн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна. 37 хоолой хийхээс 15 нь бэлэн болсон. Хоолойны ажлууд төлөвлөсөн графикийн дагуу явж байна. Ойрын үед бороо хур ихтэй уулархаг газар үер их бууж байгаа учраас ганц, хоёр өдөр хүлээх асуудал гарч байна. Цаашдаа бороо хур гайгүй байвал алдсан хугацаагаа нөхөөд хугацаандаа ажлаа дуусгах бүрэн боломжтой” гэж ярьсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Ямар нэгэн шалтгаанаар ажил зогсох ёсгүй. Мөн аюулгүй байдлыг хангаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажилла” гэдгийг онцолж хэлэв.

Энэ зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бусдын дуугаар дуу хийхийг хүсээгүй залуухан уран бүтээлч охинд хүмүүс ам сайтай байна

Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа дуучдыг ард түмэн өөрийн гэсэн ганц ч дуугүй мөртлөө дандаа бусды

2019-10-16

Боловсролын чанарын үнэлгээгээр тэргүүлсэн ЕБС-иуд

Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор б

2019-10-16

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол мэдээлнэ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэд

2019-10-16