fbpx

“НИЙСЛЭЛИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ” БАТЛАГДЛАА

2019-07-05 794

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны 07 сарын 04-ний өдөр ээлжит хуралдаан зарлан хуралдуулж нийт 13 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн үйл ажиллагааны журам”, “Түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг батлах болон “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах” тухай асуудлуудыг Нийслэлийн орон сууц корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулав. Түрээсийн орон сууцанд хамруулах журмын зорилго нь Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”, “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх, дэд хөтөлбөр”-т тусгагдсаны дагуу нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах үйл ажиллагааг зохицуулахад оршиж байна. Эл журмуудаар нийслэлийн түрээсийн орон сууцанд мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслүүлээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар тусгажээ. Тэргүүлэгчдийн зүгээс журамтай холбоотойгоор асуулт асууж, санал дэвшүүлэв. Тухайлбал нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбатын зүгээс иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу хэд хэдэн асуултыг асууж тодрууллаа. Үүнээс дурдвал:

Ш. Үнэнбат: Сонгон шалгаруулах ажлын бүртгэл хэзээнээс хийгдэх вэ, цахим бүртгэл хийгдсэний дараа сонгон шалгаруулалтыг цахимаар явуулах боломжтой юу?

Б.Сүхбаатар: Цахим бүртгэлийг 2019 оны 7 сарын 22-оос эхэлнэ гэж төлөвлөсөн. Сонгон шалгаруулалтыг цахимаар явуулах боломжгүй. Гарч болох олон эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор комисс байгуулан ажиллана.

Ш.Үнэнбат: Түрээсийн доод хэмжээ, 1м2 талбайг зургаан мянган төгрөгөөр тооцно. Одоо энэ үнэлгээгээр байх уу?. Энэ үнэлгээ буух боломжтой юу?

Б.Сүхбаатар: Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар 1м2-ын түрээсийн үнэлгээний доод хэмжээ нь зургаан мянга байна гэж батлагдсан. Одоо энэ үнэлгээгээр явагдана. Үнэлгээг бууруулах саналаа Барилга хот байгуулалтын сайдад хүргүүлсэн байгаа.

Ш.Үнэнбат: Түрээсийн орон сууцыг зорилтот бүлгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахдаа эрэмбэлнэ гэж байна. Хэрхэн яаж эрэмбэлэх вэ?

Б.Сүхбаатар: Энэхүү журамд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрэмбэлэхдээ харааны, сонсгол хэл ярианы, хөдлөх тулах эрхтний, оюун сэтгэцийн, бусад гэсэн хэлбэрээр тав хуваагаад оруулсан байгаа. Үүн дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн заалт тодорхой тусгагдсан байгаа талаар дурдав.

Түүнчлэн журмын нэршлийг оновчтой болгох үүднээс холбогдох өөрчлөлтийг тусгах саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат гаргаж олонхийн саналаар дэмжигдэв.

Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаарай. Нөгөөтэйгүүр иргэдийн хамгийн их хүлээлттэй байгаа түрээсийн орон сууцны асуудалтай холбогдож байгаа учраас хариуцлагатай ажиллах хэрэгтэй” талаар сануулав. Ийнхүү “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлагдлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НИТХ-ын тэргүүлэгч Ш.Үнэнбатын уясан даага айрагджээ

  Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үн

2019-07-16

Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 59 дуудлагаар ажиллав

  Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэ

2019-07-16

Бөө мөргөлийн соёлын төв үүд хаалгаа нээлээ

  Монгол наадам бол үндэсний соёл уламжлалаа хүндэтгэх, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд чиг

2019-07-16