fbpx

Үндэсний их баяр наадмын тасалбарыг eservice.ulaanbaatar.mn Нийслэлийн үйлчилгээний порталаар онлайнаар захиалах боломжтой

2019-07-08 1734

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зарим тасалбарыг Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар захиалж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас авах боломжтой боллоо.

Тасалбар худалдан авах заавар:

Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг цахимаар борлуулахаар шийдвэрлэсэн байна.

2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд 12:00 цагаас https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар хандан иргэд баяр наадмын тасалбарын төлбөрийг онлайнаар төлж худалдан авах боломжтой юм.

Харин НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр биечлэн очих иргэдэд тасалбарыг “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулж олгоно. Ингэснээр нэг хүн олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах  бөгөөд онлайнаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахимжуулжээ.

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Улаанхүү : Химийн салбар гэдэг улс орны хөгжилд ашиг тус авчирсан салбар юм

  Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Химийн элементийн үелэх систем зохиогдсоны 150 жилийн ойн”

2019-09-16

Ж.ШИЖИР: ЭНЭТХЭГИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАНГАА МЭДЛЭГЭЭ ҮНЭЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Дэлхийн боловсролыг дэргэдээсээ эзэмших боломжийг танд олгох БНЭУ-ын Банглорын их сургуулийн Мон

2019-09-16

Гудамжнаас нүцгэн эмэгтэй хүний цогцос олджээ

Энэ сарын 15-нд буюу өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн гудамжнаас нүцгэн эмэгт

2019-09-16