fbpx

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал эхэлсэн ч 14:00 цаг хүртэл хойшиллоо

2019-07-23 4062

 

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийг өнгөрөгч зургаадугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.Шүүх хуралдаан өнөөдөр /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн ч Шүүх хуралд н.Амгаланбаатарыг оролцуулах хүсэлт шүүгдэгчдийн өмгөөлөгч тавьсанаар 14:00 цаг хүртэл хойшиллоо.

Уг хэргийг хамтран гүйцэтгэсэн, хамжигчаар оролцсон, мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан, хууль буруу ашигласан гэх зэрэг хэрэгт Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нар 10 гаруй өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох аж.

 

Мөн гэрчээр талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган оролцохоор ирсэн байна. Харин шүүх бүрэлдэхүүнд Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал нар багтжээ.

Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид,

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Тарвалин” хийдийн Да лам Ч.Гантулга: Хур бороотой, тариа будаа элбэг, мал сүрэг арвижих сайхан жил гарна

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил хоёрдугаар сарын 24-нд гарах гэж байна. Хулгана жил

2020-01-09

Хамгийн өргөн хэрэглэгддэг монгол аппликейшнүүд

Гар утаснаасаа бүхнийг шийддэг эрин үед бид амьдраад тийм ч удаагүй. Гэвч техник технологийн дэвшил

2020-01-03

Өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй онцлох хууль, журмууд

2020 оны нэгдүгээр сараас санхүүгийн холбогдолтой тэр дундаа иргэн, аж ахуйн нэгжийн татвар, зээлийн

2020-01-01