fbpx

52 жилийн өмнө Газар Дундын тэнгист живсэн шумбагч онгоцыг олжээ

2019-07-23 3987

 

Газар дундын тэнгист одоогоос 52 жилийн өмнө буюу 1968 онд тэнгисийн цэргийн сургуулилтын үеэр живсэн “La Minerve” шумбагч онгоцыг Францын өмнөд хэсгийн Тулон далайн боомтоос олсон байна. Энэхүү шумбагчийг АНУ-ын хувийн компани далайн 2,370 метрийн гүнээс усны дроны тусламжтайгаар илрүүлжээ. Онгоцыг олох үед гурван хэсэг болон хуваагдсан байсан гэнэ.

Онгоц 1968 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр ердөө дөрөвхөн минутын дотор живсэн бөгөөд тухайн үед онгоцонд 52 хүн байсан юм. Амь үрэгдсэн усан цэргүүдийн ар гэрийнхний шаардлагаар энэ оны эхээр орчин үеийн техник хэрэгсэлтэй баг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Уханьд коронавирусийн халдвартай өвчтнүүдэд зориулсан эмнэлэг баригдаж байна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаад буй Хятадын Ухань хотод шинэ эмнэлгийн барилгын ажил хэд

2020-01-26

Дэлхийн 14 оронд коронавирусийн халдвар тархжээ

Хятадын “The Lancet” сонинд нийтэлснээр тус улсад жилд 88100 орчим хүн ханиад, томууны вирусийн халд

2020-01-26

Шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн 49 хүн бүрэн эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавиурст халдварын тухай мэдээллийг танилцуулж байна. 2020.01.

2020-01-26