Х.Баттулга: Шүүхийн сахилгын хороог тусгайлан байгуулах нь зөв

2019-07-24 Онцлох

 

“Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 10:00 цагаас Төрийн ордонд эхэлсэн. “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Эдгээр өөрчлөлтийг миний бие хувьдаа дэмжихгүй байгаа.

Иймд миний зүгээс “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэх, шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллуулах, Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд санал гаргах, бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах, Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох” зэрэг шударга ёсны гэж нэрлэгддэг шүүхийн үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус бие даасан тогтолцоо бий болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

Шүүхийн сахилга, хариуцлагын асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд тусгасан шиг зөвлөлийн хэмжээнд авч үзэх боломжгүй юм. Шүүх эрх мэдлийн нэр хүндийг дээшлүүлэх, шударга, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийг шилж олох, хараат бус байдлыг нь хамгаалах чиг үүргийг үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээний бие даасан үйл ажиллагаатай Шүүхийн сахилгын хороог тусгайлан байгуулж, зөвхөн шүүгчид хариуцлага тооцохтой холбогдсон эрх мэдэл олгон, үйл ажиллагааных нь нөхцөл баталгааг Үндсэн хуулиар тогтоож баталгаажуулах нь зөв гэж үзлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийг танилцуулав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг танилцуулах бөгөөд төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлэх юм.

Холбоотой мэдээ

Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрснээр нийт батлагдсан тохиолдол 243 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг

2020-07-14

Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар гэнэтийн ДУУ ЦАХИЛГААНТАЙ, УСАРХАГ БОРОО орно

Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээлэл болон үер усны аюул, усны ослоос урьдчилан сэ

2020-07-09

Танилц: “У.Хүрэлсүхийн 16”

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайдад нэр дэвшигчдээ УИХ-д танилцууллаа. Салбар я

2020-07-08