fbpx

З.Энхболд: Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэгийг ч нэмж аваагүй

2019-07-25 1460

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр Шүүх эрх мэдлийг хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах чиглэлээр өрнөсөн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгийнхэн асуултад хариулт авсан.

Энэ үеэр Судлаач н.Мөнхбат “Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөлд шүүгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тусгажээ. 27 жил өмнөх Ерөнхийлөгч нар шударга ёсын хонгилыг бий болголоо гэдэг. Гэтэл энэ хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт оруулж ирсэн нь ямар учиртай вэ” гэж асуухад

ЕТГ-ын дарга З.Энхболд: Шүүхийн шийдвэрт хоёр тал байдаг. Нэг нь баярлаж, нөгөө нь гомддог. Гомдсон талын шахалтаар шүүгчид хариуцлага тооцоод байвал шүүхийн систем ажиллахгүй. Тийм учраас анхан, давж заалдах шат гээд байдгийн учир энэ. Шүүгч авлига авсан нь нотлогдсон тохиолдолд хариуцлага тооцно. Шүүгчийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулан мөрдөн байцаах асуудал байж болохгүй

Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэгийг ч нэмж аваагүй. Одоогийн Үндсэн хуулиар шүүгчийг томилж, чөлөөлөх бүх эрх нь байгаа. Бүх насаараа томилогддогийгоо бүх насаараа авилга авна, өөрийн найз шүүгч нараа ял авахгүй явна гэдэг итгэл үнэмшил одоогийн шүүгч нарт байгаа. 17 шүүгч нарыг түдгэлзүүлсэн, удахгүй хариу гарна. Одоогийн Үндсэн хууль ШЕЗ-д энэ үүргийг текстээрээ өгөөгүй боловч ердийн хуулиар хэрэгжүүлээд явж байгаа.

Бүх насаараа томилогддогийгоо бүх насаараа авлига авах эрх гэж үзэж байгаа шүүгч нар зайлах ёстой. Ийм механизм орсон ч, ороогүй ч зайлуулна. Монголын төр шүүгч нарт хэнийг ч авдаггүй цалинг өгсөн. Мөрдөн байцаалтаас хол байх эрхийг нь хүртэл өгсөн. Гэтэл хариуд нь ганцхан Салхитын гэдэг хэрэг дээр хэдэн сая ам.долларын авлига аваад “ком”-оороо явж байна. Анхан шат, давж заалдах шат, хяналтын шатаараа үгсэж байгаад хонгил үүсгээд авлига авсан нь шалгагдаж байна. Ийм учраас шүүгчийн сахилгын хороог байгуулна. Бүх насаараа томилогдох чинь авлига авчхаад шалгуулахгүй байх эрх биш шүү” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Индра: Зам бүрэн хатаагүй байхад нүхжилтийг нөхвөл технологийн горим алдагдаж үргүй зардал үүсдэг

Автозамын нүхжилт замын хөдөлгөөнд ихээхэн саад учруулдаг. Нүхжилт үүсэх шалтгаан болоод хурдан хуга

2019-08-20

С.Амарсайхан: Ямар нэгэн шалтгаанаас болж энэ төсөл зогсох ёсгүй

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол

2019-08-15

Тойм: Нийслэл өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны на

2019-08-12