fbpx

Фэйсбүүкийн цуурхалд итгэсэн Бангладешийн иргэд найман гэмгүй хүний амийг хөнөөжээ

2019-07-25 4148

 

Бангладешийн сошиал сүлжээнд Ганга мөрний цутгал дээр $3 тэрбумын өртөгтэй томоохон гүүр байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хүний толгойгоор тахил өргөж байна гэсэн цуурхал таржээ.

Энэ зан үйлд зориулж, хүүхэд хулгайлж байна гэсэн цуу яриа хүчтэй тарсан нь Бангладешийн нийгмийг доргиож, иргэдийг бухимдуулсан байна. Улмаар цуурхалд итгэсэн иргэд хүүхэд хулгайлагч гэж сэжиглэсэн 30 гаруй хүн рүү довтолжээ. Тэднээс найм нь уурссан иргэдийн халдлагад өртөж амиа алдсан байна. Хэлмэгдэгсдийн дотор хоёр эмэгтэй байжээ.

“Аллагын найман хэрэг тус бүрийг бид шалгаж тогтоосон. Иргэдийн гарт амь үрэгдсэн хүмүүсийн хэн нь ч хүүхэд хулгайлагч биш байна” гэж Бангладешийн цагдаагийн офицер Жавед Патвари хэвлэлд ярьсан байна.

Цуурхлыг таслан зогсоох даалгаврыг Бангладешийн бүх цагдаагийн хэсгүүдэд өгч, YouTube-ийн 25 суваг, Фэйсбүүкийн 60 хуудас, 10 вэбсайтыг хаах арга хэмжээ авсныг тэр бас мэдээлжээ.

Хилсээр хохирогсдын дотор хоёр хүүхдийн эх Таслима Бегум байсныг цагдаагийн газар мэдээлсэн байна. Тэрээр өнгөрсөн Бямба гарагт нийслэл Дака хотын нэгэн сургуулийн гадаа бүлэг хүмүүст зодуулж амиа алджээ.

Бегумын аллагатай холбогдуулан найман хүнийг баривчилж, цуурхлыг тараахад гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэж байгаа таван хүнийг баривчилсан байна.

Хөдөө тосгонуудад цагдаа нар чанга яригчаар ухуулан сэнхрүүлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

 

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хятадын шинэ коронавирусийн халдвар анх удаа АНУ-д бүртгэгдлээ

Өчигдөр Вашингтон мужийн эрүүлийг хамгаалах албаныхан Хятадын Ухань хотоос гаралтай шинэ коронавирус

2020-01-22

Харри, Меган нар язгууртны хэргэмээсээ татгалзаж, татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхөөр болжээ

Ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар язгууртны хэргэм зэргээсээ татгалзаж, санхүүгийн хувьд б

2020-01-19

Владимир Путин парламентад илтгэл тавьсны дараа ОХУ-ын засгийн газар огцорлоо

Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын парламентад хандаж жил бүрийн илтгэлээ тавьсан ю

2020-01-17