Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорт шилжжээ

2019-07-30 Улс төр

 

Хэнтийн аймгаас сонгогдсон Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож улмаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн намар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хоёр хоногийн өмнө дахин прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хохирогч гэх Ч.Наранзаяагийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсанаар прокурорт шилжсэн юм байна.

Ийнхүү урт хугацаа улиран шалгасан нь өөр шалтгаантай байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хүчингийн хэргийг шалгаж байх хугацаанд гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон байж болзошгүй аж. Ингэхдээ өнгөрөгч оны арваннэгдүгээр сард “Вива сити” хотхонд нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэргээр энэ хугацаанд давхар шалгасан тухай мэдээлэл бий.

Холбоотой мэдээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны долдугаар сар

2020-07-10

Ч.Ундрам боловсролын салбарын бодлогыг барилцана

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн парламентад шинэ залуу боловсон хүчнүүд олон түр

2020-07-10

Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд ээ, Та бүхэндээ Тулгар төрийн 2229, Их Монго

2020-07-10