fbpx

Босогчид Хонг Конгийн амьдралыг гацаагаад байна

2019-08-05 3713

Хонг Конгийн иргэдийн бослого тэмцэл өнөөдөр тус хотын амьдралыг бүрэн гацаажээ.

Өнгөрсөн Баасан гарагаас эхлэн амралтын өдрүүдийг дуустал цагдаа нартай тулалдсан босогчид өнөөдөр өглөө Хонг Конгийн ихэнх зам тээврийн урсгалыг зогсоосон байна.

Босогчид метроны хаалганы завсарт элдэв зүйлс хавчуулж, эсвэл өөрсдөө сууж гацааснаар гол чиглэлүүдийн хөдөлгөөнийг зогсоожээ. Үүний улмаас Хонг Конгийн иргэд ажилдаа явж чадаагүй тул хотын амьдрал бүхэлдээ зогсоод байна.

Мөн автозамуудад хаалт босгосноос урт түгжрэл үүсжээ. Азийн хамгийн завгүй нисэх буудлуудын тоонд ордог Хонг Конгийн олон улсын нисэх буудалд 200 гаруй нислэг саатсан байна.

Босогчид өнөөдөр орой томоохон жагсаал хийхээр төлөвлөжээ. Жагсаалд төр захиргааны албан хаагчид оролцох гэж байгааг зохион байгуулагчид мэдээлсэн байна.

Бээжингээс томилогдсон Хонг Конгийн захирагч Кэрри Лам хоёр долоо хоногийн дараа анх удаа нийтэд хандаж, мэдэгдэл хийжээ.

Тэрээр босогчдын шаардлагын дагуу огцрох бодолгүйгээ мэдэгдээд хотод дэг журам тогтоохын төлөө тууштай ажиллахаа илэрхийлсэн байна.

Кэрри Лам есөн долоо хоногийн турш үргэлжилж байгаа жагсаал тэмцлийг анхны зорилгоосоо хазайж, БНХАУ-ын тусгаар тогтнолд заналхийлж, “онц аюултай нөхцөл байдал”-д хүргэж байгааг анхааруулжээ.

“Хууль бус тэмцэл нь улс орны тусгаар тогтнол, нэг улс-хоёр систем зарчмыг сүйтгэж, Хонг Конгийн тогтвортой байдал, хөгжил дэвшилд аюул учруулж байна” гэж тэр мэдэгдсэн юм. Тус хотын аялал жуулчлалын салбар уналтад орж, зочид буудлууд хоосроод байна.

Зургаа, долдугаар саруудын эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн 10 жилийн хамгийн доод хэмжээнд хүрэхээр байгааг шинжээчид мэдээлжээ.

Хонг Конгийн хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс өнөөдөр 3 хувиар унаж, Азийн бусад хөрөнгийн зах зээлүүдийг уналтаараа тэргүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“ШИЛДГИЙН ШИЛДЭГ ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-өөр JCI Монгол байгууллагын “JCI МОНГОЛ АКАДЕМИ” шалгарсан байна

  Олон Улсын залуучуудын байгууллага болох JCI байгууллага нь дэлхийн 115 оронд 5000 гаруй с

2019-11-28

Victoria’s Secret загварын шоуг албан ёсоор зогсоолоо

1995 оноос эхлэн жил бүрийн оны сүүлээр зохион байгуулагдаж ирсэн Victoria’s Secret дотуур хувцасны

2019-11-22

Энэтхэг эрчүүд яагаад хөтлөлцөж алхдаг вэ?

Энэтхэгт эрэгтэй хүмүүс гараа хөтлөлцөөд явж байх нь энгийн үзэгдэл юм. Анх харсан гадны хүний нүдээ

2019-11-20