fbpx

Завьт эргүүлийнхэн 27 иргэний амь насыг авран хамгаалаад байна

2019-08-08 793

Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг зургадугаар сарын 10-аас хойш зохион байгуулан ажиллаж байна.

Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа өнөөдрийг хүртэл /2019.08.0.8/ нийт 27 иргэний амь насыг авран хамгаалж, усанд суусан зургаан автомашиныг татан гаргажээ.

Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэл зохион байгуулагдаж байгаа “Завьт эргүүл” арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрээний бараанд ҮГҮЙ гэж хэлцгээе урианд нэгдэцгээе

Хятад бараа тэр дундаа манай улстай хамгийн ойр залгаа орших Эрээн хотын бараа, бүтээгдэхүүний эрэлт

2020-01-22

Ахмадуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс 25-30 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын хуралдаан өнөөдөр/2020.01.22/ болж байна. Хуралдаанаас ахмад настнуудын тэтгэв

2020-01-22

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-ны өдөр болохоор болжээ.

2020-01-21